Хэрвээ хүн өдөр бүр уулздаг хүнээ танихгүй байна гэвэл хэн ч эргэлзэхээр барахгүй ухаан нь эрүүл бус гэж бодох буй заа. Гэтэл хүмүүсийн өдөр бүр уудаг атлаа үл таних ундаа бол ус юм. Ус гээд ярихаар "Хар усыг мэдэхгүй хүн хэн байдгийн" гэх хүн олонтаа.Гэвч өнөөг хүртэл хэдэн мянган жил уусаар ирсэн энэхүү ундаагаа хүмүүс ус гэж нэрлэхээс л цааш мэддэггүй юм байна. Ерөнхийдөө бол ус хөлдөөд мөс болно. Ууршаад уур болно гэдгийг л хам хум мэднэ. Харин хүний өөрийнх нь бие махбодийн 3/4 нь буюу 70 аас дээш хувь нь ус гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Мах, яс, өөх л ихэнхи хувийг эзэлдэг гэж бодоцгоодог. Мөн манай дэлхийн маань 75 хувь нь далай тэнгисийн усаар бүрхэгдсэн байдаг.

Үнэн хэрэгтээ бол усны мэдээлэл агуулах чадварыг манай өвөг дээдэс ч гэсэн эртнээс мэдэрчээ. Ийм чадвартайг нь аль дээр үеээс, ядахдаа л 300 жилийн өмнөөс манай өвөг дээдэс ашиглаж ирсэн. Үүнийг гэрчлэх зүйлийг ахуй амьдралаас олж болохийн.

Бүх л шашны зан үйл устай амин чухал холбоотой байдаг. Шашин бол хамгийн анхны ШУ. Эндээс нэг зүйл бодогдох буй за...
Оросын биологич эрдэмтэн Петр Гаряав олон жилийн судалгаа туршилтаараа ус бол хүний үгийн нөлөөгөөр бүтцээ хувьсгаж чаддагийг олж мэдсэн байна. Сэтгэлийн их хүч гаргаж хэлсэн үг нь генийн долгион хэлбэрээр усанд нөлөөлж түүнийг хүлээн авсан усны молекулууд хөдөлгөөнд орж ихээхэн бужигнаан гарснаар бүтцийн хувьсалд нь өөрчлөлд ордог ажээ. Сайн сэтгэлийн угаас хэлсэн сайхан үгсийг ус хүлээн авахад молекулууд нь хэлбэрийн хувьд өөрчлөгддөг байна. Тийм усаар нүүрээ угаахад ариусаж эрүүлжих нигууртай гэнэ. Харин хараалын муу үгсийг ус руу урсгахад усны молекулууд хар тийшээ хувьсч их хүчтэй хар хорны шинжийг олдог байна. Тийм усыг уухад хүндээр өвчлөх төдийгүй нас эцэслэж болох магадлалтайг Петр Гаряав олон удаагийн туршилтаасаа мэдэрчээ. Тэгэхээр дээр үеийн лам нарын тарнидсан ус нь бие илааршуулах тал руугаа тарнийн үгийн нөлөөгөөр бүтцээ хувиргадаг байсан хэрэг.

Тэд ус хүний хэл яриаг хүлээн авах, хадгалах чадвартайг олж мэдсэн байна. Тэрээр 3 ижилхэн саванд ус хийж дүүргээд нэгэнд нь "баярлалаа", нөгөөд нь "чи тэнэг", гуравдахид нь юу ч хэлэлгүй анзааргагүй өнгөрч үзжээ. Тэгэхдээ бүгдийнх нь ёроолд ижил хэмжээний цагаан будаа хийсэн байна. Сарын дараа тарнидуулсан устай саван доторхи будаа нь аятайхан үнэр ханхлуулж, харин дахь савны будаа харлаж хөгцөрсөн , 3 дахь нь бага зэрэг булингартсан байсан байна.
Тэгэхээр ус магтаалд баясаж, доромжлолд доройтдогоор барахгүй анзааргагүй хаягдваас гутаж эхэлдэг байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. /Энэ талаар шинжлэх ухааны баримтат бүрэн хэмжээний кино авъя гэвэл холбоо бариад авч болно./
Мөн эрдэмтэн Масару усыг хөгжмийн сонсголтой болохыг нотолжээ. Тэрээр усаар дүүргэсэн савны дэргэд янз бүрийн хөгжим ялангуяа Моцарт, Бах, Бетховон зэрэг алдартнуудын бүтээлээс, хүнд рок хөгжим бүтээлээс сонсгоод дараа нь хөргөх төхөөрөмжинд хийж хөлдөөхөд янз бүрийн хэлбэр дүрс үүсгэн хөлдсөн байна. Алдартнуудын сонгодог бүтээлийнх голдуу 6 талт цэцгэн хэлбэртэй гоё ширхэг хөлдсөн байхад рок хөгжим сонсгосон нь замбараагүй, аймшигтай дүрс үүсгэсэн байна.

Ургамалд хөгжим сонсгохоор түргэн ургадаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ ч гэсэн устай холбоотой тайлбарлагдана. Ургамлын 90 гаран хувь нь ус байдаг болоод л тэр.
Хүн гэхэд эхийн хэвлийн байхдаа усан дотор бас тэгээд өөрийнх нь биеийн 97-99 нь уснаас бүрдэж байгаад төрснийхөө дараа ч 70-80 хувь нь ус байсаар насыг элээдэг билээ. Хүний биеийн бүхий л судас шөрмөс тунгалагийн сүлжээгээр нь ус гүйж байдгийн хүчинд л амьд яваа ажээ. Ус биш цус биз дээ гэж эргэлзэх хүн гарна.
Гэтэл цус маань 93 хувь нь ус, 7 хувь нь уураг тосноос бүрддэг байна. Хүний булчинд 75%, ясанд 20%, уушги зүрх бөөрөнд 80%, арьс элгэнд 70%, өөхөнд 10% ус байдаг байна. Хамгийн усархаг эрхтэн бол хүний нүдний болор байдаг бөгөөд 99% нь уснаас бүрддэг байна. Тийм ч учраас хүний нүдний харцнаас сайн хүн үү, муу хүн үү гэдгийг нь мэдэрч болдог байх. Муу санаатай хүний харц муухай зэвүүн байдаг шүү дээ.

This entry was posted
on Wednesday, August 6, 2008
at 10:46 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.
