Эмчээ гэж... Тангараг өргөсөн энэ ариун үйлстэнүүд та бидний өвчин зовлонг анагааж, эрлэгийн элчээс сахин хамгаалж байдаг ач тустай улс билээ. Анагаах ухааны ачаар олон олон аавын хүү, ээжийн хүү амьд явж, алтан аяганаас усыг уух хувийг олдог. Тэд халдварт өвчний голомт, хатуу дайны фронт, африкийн шигүү ой гээд ертөнцийн аль ч буланд хүн төрөлхтөний төлөө амь насаа хайрлалгүй явсаар ирсэн. Энэ ачтануудын талаар муу үг хэлэх битгий хэл, муугаар бодох ч хэцүү.
Харин уулын мод урттай богинотой, улс олон сайнтай муутай гэдгийн адилаар эмч нарын дотор ч "тааруухан"
сэтгэлтнүүд цөөнгүй байдаг бололтой. Миний хувьд ойр дотны хүмүүстээ тохиолдсон "хачирхалтай" тохиолдлуудыг ярихгүй өнгөрч чадахгүй нээ. Цуу яриа сонссон биш биеэрээ мэдэрсэн болохоор хүн гүтгээгүй гэдэгт та бүхэн итгэнэ биз ээ.
Саяхан ээж минь хавдарын алдарт эмч Оюунбилэг дээр эсийн шинжилгээ өгсөн юм. Удалгүй шинжилгээний хариу нь гарч хавдартай бөгөөд II, III шатандаа орчихжээ, яаралтай эмчлүүл гэж гарсан. Ийм хариу сонссон хүн ямар сайн байхав дээ. Сэтгэл санаагаар унана биз дээ. Эмч нь эмчилгээ хийх шаардлагатай гээд хэвтэж эмчлүүлэхийг шаардсан. Яаруу сандруу буцах ажилтай байсан болохоор юу ч гэсэн гэртээ харичихаад эргэж ирж эмчлүүлэхээр болсийм. Муу мэдээнд хүн итгэхийг хүсдэггүй шүү дээ. Дахиад энэ чиглэлээр сайн гэсэн 2 ч эмнэлэгт шинжилгээ өгөөд надад хариуг нь захиад харисан. Ээждээ санаа зовоод хариуг нь хүлээгээд л байлаа. Тэгсэн харин хачирхалтай хариу гардаг юм байна. Хоёр эмнэлэгт хоёуланд нь хавдаргүй гэсэн ижилхэн хариу гарлаа. Яахав нэг шаруулах юм байна. Тэрийг нь шаруулчихвал санаа зовох юм юу ч байхгүй гэцгээсэн. Тэгээд энэ эмчилгээг нь хийлгээд одоо санаа амар л явж байна.
Сайн танидаг хоёр ч эгчид минь бас иймэрхүү хэрэг тохиолдсийн. Нөгөө л алдарт Оюунбилэг эмчид үзүүлж шинжилгээ өгсөн . Бас л хавдартай, бараг л хорт хавдар байна ухааны юм ярихгүй юу. Тэгээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, гээд баахан эм тариа бичиж өгсөн. Ямар ч өвчин зовиургүй зүгээр л хөдөөнөөс нэг орж ирсэн дээрээ эмэгтэйчүүдэд үзүүлчихье гэж бодсон нь хорт хавдартай болчихдог. Ямар ч шинж тэмдэггүй хорт хавдар гэж юу байхав гээд өөр эмч нарт үзүүлээд зүгээр гэсэн хариу гарсан. Дараа жил нь хотод орж ирээд Оюунбилэг эмчид дахиад үзүүлсэн. Сайн эмч гэсэндээ биш одоо юу гэж хэлэх нь вэ гээд л тэр... Тэгсэн харин таны сав ёстой эв эрүүл юм байна энэ тэр гээд бүлтэрч өгсөн байгаа.
Давсагны ард үүссэн усыг хорт хавдар байна өөр эмчид үзүүлэлтгүй найдвартай гэж буруу хагалгаанд оруулах дөхсөн хүн бас л энэ эмч. Хүний сэтгэл санаа эрүүл мэндээр тоглодог, хорт хавдар ус хоёрыг ялгадаггүй энэ эмчид итгэхэд хэцүү. Энэ оношыг бас III эмнэлэгийн Батсүх гэж эмч тависан. Хамгийн ойр дотны хүнд минь тохиолдож миний сэтгэл санаагаар ч гэсэн тоглож байсан болохоор энийг би 100 хувь баталгаатай хэлж байна. Тэгээд хавдрын эсрэг тариа гэж баахан хүчтэй тариа хийлгэсэн. Тэрнийх нь үр нөлөө одоо ч илэрч байна. Аз болж Хазаадай эмнэлгийн Балган гэж өвгөн ус байна гэж хэлээгүй бол өнөөдөр буруу хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгээд юу ч болох байсан юм билээ бүү мэд.
О гэгч эмч яаж сайн эмч гэсэн нэр алдрыг олсон юм бүү мэд. Эрүүл хүнд худлаа онош тогтоож хамаг мөнгийг нь сэгсэрчихээд эдгээсэн гэсэн нэр зүүдэг байсан бололтой. Эрүүл хүнд ганц хоёр эм уулгаж эдгээлээ гэж мунхруулахыг би ч чадна. Гэхдээ надад хүн чанар байна. Эсийн шинжилгээ өөр бас юуны ч шинжилгээ гэнэ хэд хэдэн янзын шинжилгээ байдаг бололтой. Нэг шинжилгээний хариу нь өвчтэй байна гэж гарангуут мөнгийг нь авч эмчилгээ хийсэн болчихоод дараа нь яг зэрэг өгсөн нөгөө шинжилгээнийхээ хариуг очиж авахад эмчилгээ хийснээ санахгүй факталж зүв зүгээр байна гэж хэлэх нь олонтаа.
Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж яридаг. Эрүүл хүнийг өвчтэй байна гээд эд хөрөнгө сэтгэл санаагаар нь тоглохоос зовохгүй л байнаа даа. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг л энэ байх. Арай ч дээ тангараг өргөсөн эмч хүн байж таван цаасны төлөө ингэж болох уу. Амташсан хэрээ 13 дахина шүү гэж та бүхэнд анхааруулж туршлагаа хуваалцаж байгаа нь энэ. Түүнээс хэн нэгнийг оргүй гүтгэж газрын гаваар ортол муулъя гэж бодсонгүй. Зөвөөр ойлгоорой.

This entry was posted on Tuesday, August 12, 2008 at 8:04 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 санал

Post a Comment