
"Эмээ өвөө бясаа гурав
Сүүтэй будаа чанаж л гэнэ.
Ширдгэн дээрээ асгаж л гэнэ
Ширүүхэн зодоон болж л гэнэ" гээд бид багадаа дуулдаг байсансан. Нэг тийм хошин маркийн дуу. Өнөөгийн улс төрийн байдлаа харахаар энэ дуу л өөрийн эрхгүй аманд аялагдаад байхийн хэ хэ. Чингисийн Монголын өнөөгийн чингэсхэнүүд болох МАХН, АН болон бусад нам хөдөлгөөний нэр дэвшигчид саяын сонгуульд бүгд л булхай луйвар хийсэн. Ард түмнээ басамжилсан. Саналыг нь худалдаж авах гэж бүгдээрээ л оролдсон. Их хуралд л гарч байвал юу ч амласан хамаагүй болсон. Бид бүгдээрээ мэднэ. Зарим нь бүр Чингисийн үеийн газар нутгийг буцаан нэгтгэх юм ярина лээ. Саяын сонгуулиар хаалга нүдэж байгаад тарааж өгсөн сая сая төгрөгний эрхийн бичгүүдээс өөрийнхөө нэр дээр байгааг мөнгөн дүнд шилжүүлж үзлээ. Би лав байрны мөнгө элбэг хийчихэж. Даанч энэ хэдэн цаас миний өмч хөрөнгө болохоосоо илүүтэйгээр сонгуулийн синдромыг илэрхийлэх нь ойлгомжтой. Хүүхэд бүртээ хоёр хоёр мянган төгрөг сар бүр өгөх гэж алаан болсон юм чинь сая, сая таван зууг өгнө гэдэг ёстой үлгэр. Хэн нэгэн эрх баригч хэзээ нэгэн цагт энэ сонгуулиар амласан амлалтаа биелүүлнэ гэвэл мань мэтийн нас байтугай бурхан багш гуайн нас ч хүрэхгүй биз.
Эрх баригчид, эрх мэдлийн төлөө үзэл бодлоо худалдсан намууд энэ холион бантантай будаагаа 07 сарын нэгэнд 01-нд ард түмэн дээрээ асгачихаад одоо болтол хоорондоо уралцаад зодолдоод байхийн. Нэгнийгээ доош нь хийж, их хуралд сууж байвал эрлэгийн элчтэй дэр нэгтгэхээс буцахгүй нээ. Зарим нь одоо л нэг их ард түмэндээ улс орондоо санаа зовдог хүн болчихож гэнээ. Сонгууль булхайтай болсныг, ард түмний сонголт шороотой хутгалдсаныг мэдчихсэн гэнээ. Гэнэт цоорсийм байх даа. Хэвлэлийн бага хурал хийгээд нулимс нь цийлэгнээд сууж байхийн. Матрын нулимс гаргаад сууж байхаасаа ичдэггүй л юм байх даа. Өрөөсөн дугуйнуудаа шорон оронд аваачиж хоричихоод бараг л удахгүй бөөрийг нь гаргах юм ярьцгаах юм. Тэр хүмүүсийг үнэхээр л буруутгаад байгаа юм бол өөрсдөө ч гэсэн тэр ганц худагтаа очиж цуг сууцгаа. Ижилхэн л сонгуулийг завхруулчихаад. Одоо нэг хэсэг нь нээг их хүн өрөвдөж, хайрласан хүний эрхийн төлөө тууштай тэмцсэн хүмүүс. Нөгөө хэсэг нь их л ард түмнийхээ төлөө зүтгэж, улс оронд үүссэн хямрал, үймээнийг зохицуулдаг хүмүүс. Үймээн гаргаад байгаа анархистуудаас ард иргэдээ хамгаалах юм гэнээ. Ичээсэй, болоосой, болиосой, ажлаа хийгээсэй. Гуйж гувшиж их хуралд сонгогдчихоод ажлаа ч хийсэн юм байхгүй, зодолдоод уралцаад суучихийн. Таминь ээ дараагийн сонгууль боллоо ш дээ. Асгасан будаанаас нь болж ард түмний үзэл бодол хоёр хуваагдчихаад байна. Монголчууд эвгүй, хүчгүй болчихоод байна. Эрх баригчдын хувьд морин хуур, намын байрны гарзтай, ард түмний хувьд таван иргэнийээ амь насны хохиролтой тэр явдлыг зөв буруу гэж маргацгаагаад яахав. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Гэхдээ л Монгол улс 5 иргэнийхээ амь насыг алдчихаад байхад яагаад эмгэнэл илэрхийлсэнгүй вэ? Арай ч дээ нохой буудсаны дайтай ч бодохгүй байгаа бололтой. Өглөө болгон хэвлэлээр, орой болгон ТВ ээр хэрүүл сонссоор байгаад залхаж байна. Сүүлдээ мэдээ үзэхээс ч дургүй хүрсээр байгаад нөгөө үзэн ядаад байдаг Солонгосын савангийн дуурьтаа орох нээ би.
Одоо болсоон хүмүүсээ. Хэрүүл уруулаа зогсооцгооё. Нэг гараараа нөгөө гараа цохиж өөрийгөө шийтгэлтэй биш дээ. Залуус минь эрх баригчдын хувийн хонзогнолыг дагаж хэд хуваагдаад яахав. Бид чинь тоглоом биш. Монгол хүн, монголын жинхэнэ эзэд. /Улс төржүүлж битгий ойлгоорой./
This entry was posted
on Thursday, August 7, 2008
at 10:55 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.
Цаг хугацаа хэнийг ч хүлээдэггүй.
Ухаад үзээрэй.
-
▼
2008
(21)
-
▼
August
(16)
- Тамхичдаа наашаа...Юм яръя.
- Уухай... Монгол түмэн мандан бадраг...
- Тангараг өргөсөн эмч буюу хорт хавдрын синдром
- Эмээ өвөө бясаа гурав буюу завхрал.
- Хатуу зөөлөнтэй хорвоо. Ай амьдралаа гэж...
- Үрээ гэсэн сэтгэлээ гэж. Шувуу хүртэл....
- Үл таних ундаа илрэв.
- Монгол Швейцариас дутахгүй.
- Цөөхөн боловч жихүүцмээр
- Улсынхаа нийслэлд амьдрахуй.
- Амьд явбал үхсэн ч яахав хи хи.
- Ирээдүйн рекламны мангасуудад зориулав.
- Миний тунхаг
- Хэн ч давтагдашгүй төрдөг.
- Бурхан арай ч дэндүү хатуурхаж дээ.
- Энэхүү бүсгүйн шүлгүүд гайхалтай юм гээч.
-
▼
August
(16)
Таныг холбоё.
Ухах дуртайхан варез сайтууд:
Эхлэл.ком
Амжилт.ком
Амараа.нет
Хором.ком
Хорвоо.ком
Тат.мн
Nice.мн
Caak.мн
Aiax.мн
MBE.мн
Этгээд.нет
Умшихад таатай хөршүүд:
Кула.банжигшилдэг
Дочкана.банжиг
Тагтаа.банжиг
Эрхцас.банжиг
Нини.банжиг
Амжилт.ком
Амараа.нет
Хором.ком
Хорвоо.ком
Тат.мн
Nice.мн
Caak.мн
Aiax.мн
MBE.мн
Этгээд.нет
Умшихад таатай хөршүүд:
Кула.банжигшилдэг
Дочкана.банжиг
Тагтаа.банжиг
Эрхцас.банжиг
Нини.банжиг
Амор.банжиг
Бито.банжиг
Царбрум.банжиг
Анараа.банжиг
Алтаргана.банжиг
Витамин.банжиг
Morning letter.blogspot
Уйдаа нь үгүй манайхан:
S blog.blog.mn
Мульти хүү.blog.mn
Даваахүү.blog.mn
ДЖ хүү.blog.mn
Бито.банжиг
Царбрум.банжиг
Анараа.банжиг
Алтаргана.банжиг
Витамин.банжиг
Morning letter.blogspot
Уйдаа нь үгүй манайхан:
S blog.blog.mn
Мульти хүү.blog.mn
Даваахүү.blog.mn
ДЖ хүү.blog.mn
