Posted by tuuchii












Цаг хугацааны тэнхлэгт хавчуулагдан
Цаана ч үгүй наана ч үгүй зогсохдоо
Царил барьсан үхлийг би харсангүй
Царайг чинь ч биш харин өөрийгөө үзлээ.
Өтгөн манан дунд шигдээд эцэс төгсгөлгүй эргэлдэх
Өөрийгөө хараад сэтгэл шимширлээ.
Зурсхийж өнгөрөөд харанхуйд шингэх
Зуун хүрэхгүй жил орчлонгийн түүхэнд цэг мэт.
Мөч мөчөөр хэмлэх цаг хугацааны хязгааргүйд
Мөрөөдөл хүслээр хэмжигдэх миний зуун уусна.
Би тэгэхээр айдасгүй бас сэтгэлгүй
Гагцхүү цаг хугацааны ноомой боол мэт.

This entry was posted on Sunday, June 29, 2008 at 7:52 PM . You can follow any responses to this entry through the comments feed .

0 санал

Post a Comment