Posted by tuuchii

Зүрхэнд минь чиний сүүдэр нуугдчихаад
Зүүдэн гүнд дураар сэлгүүцэж намайг зовоох болсон
Өглөө, өдөр, орой чи огт дурсагдахгүй
Өвгөдийн нойр хулжих цагаар л чи сүүмэлзэнэ.
Сэтгэлд минь түүдэглэсэн гал унтраагүй байгаа болохоор
Чиний сүүдэр зүрхний тойрогт тодоос тод.
Орчлонгийн гэгээнд сүүдэргүй бол буг байдгийн гэнэ лээ
Оргүй хоосонд сэтгэлийн галаас үүссэн болохоор чи зовлон мэт.
Ганцаардал тайлж надтай юу ч юм хөөрдөг болохоор
Гарцаагүй хуурамч сэтгэлтэй минь нуугдаж тоглодог найз минь мэт
Чамайг би хэн гэдгийг мэдэхгүй, царайг чинь ч санахгүй
Чамтай харин хэзээ нэгэн цагт хаа ч юм тааралдсанаа мэднэ.