Тамхичдаа наашаа...Юм яръя.  

Posted by tuuchii


Тамхиний тухай яринаа өнөөдөр. Өлсгөлөн байхад хоол, даарч байхад дулаан, ганцаардаж байхад хань, тэвдэж байхад түшиг, гуниж байхад тайвшрал болно шүү дээ. За яахав дээ. Тамхи татдаг дутагдалтай л хүн байгаа биз. Юу ч гэсэн өрөөсөн дугуйнууддаа тусгайлаад дахиад нэг алтан медалийн баяр хүргэчихье. Түвшинбаяр ах ч гэсэн хааяа нэг тамхи сордийн гэсэн шүү хи хи. Тоглосийн итгэчвээ. Би мэдэхгүй л дээ. Хүн гүтгэвэл алдас болох байх. Аам соори. Хаанаас тийм сайхан хүн утаа угзардаг байв гэж... Миний хувьд энэ доопингийг хэрэглээд чамгүй удаж байнаа. Хаях оролдлогийг хар мянган удаа хийсээн. Тэгээд зовлонгоо хуваалцая гэж бодлоо. Сар, 14 хоног, 1 хоног, ганц цаг гээд гарсан хугацаа өөрөө өөр. Ижил тал нь гэвэл буцаж ороод өмнөхөөсөө илүү татдаг болчихийм байна лээ. Үнэхээр л сэтгэлийн тэнхээ хэрэгтэй юм шиг байгаан. Ер нь тамхийг ямар нүгэлтэй, буянтай хүн нь зохиосон бол. Амаараа утаа сороод сайхан байдаг гэдгийг яаж мэдсэн байнаа. За тэгээд зовлон ихээ. Муухай үнэртэнэ, задгай мөнгө халаасанд тогтохгүй , болох болохгүй газар татмаар болно хэцүү хэцүү. Саяхан нэг 2 сар хэртэй татахгүй гүрийж үзсээн. Эхэндээ ч аймаар хэцүү байдгийн байна лээ. Гудмаар явахад тав алхаад л ширхэгийн тамхи тааралдаж сэтгэл сэдрээнэ. Тамхи татаад алхаж байгаа хүмүүсийг хараад атаархана. Жижигхэн хүүхэд өлсөхөөрөө хоол идэж байгаа хүнийг хараад ам нь хөдөлдөг шүү дээ бараг л тэрэн шиг юм болно. Кино үзээд суухад тамхитай хэсэг заавал гарна. Хамар амаараа утаа саагуулаад бүр уушигны шүүс ялгаруулаад хаячихна. Шөнө зүүдлэгдэнэ. Яаж зүүдлэгдэнэ гээч. Яг сайхан татах гэж байсан чинь гал олдохгүй байна, хугарчихлаа, бороо ороод норгочихлоо, сорогддоггүй ээ гээд л солиорч өгнө дөө. Яах аргагүй донтсон нь тэр юм байхдаа. Тэгээд л сайхан шалтаг хайж эхлэнэ шүү дээ. Ганцыг татлаа гээд буцаад орчих биш, өнөөдөр чинь баярын өдөр яахав дээ, тийм ч юманд сэтгэл шаналаад байна гээд л. Татдаггүй хүмүүс бол ойлгодоггүй юмаа. Энэ утааг хаяхад юун хэцүү байхав сэтгэл л мэднэ, гашуун юмны юу нь гоё байдаг байнаа энэ тэр... Би ч гэсэн орохоосоо өмнө тэгдэг байсиймаа. Сонирхож татаж байгаа юм чинь хаяна гэсэн үедээ л хаячихна, хүмүүс гарч чадахгүй байна гэж юугаа яридаг байнаа гэж боддог байлаа, яридаг байлаа. Тамхины хор хөнөөлийн тухай зөндөө л юм байдаг. Тэр бүхнийг уншаад сэтгэл өвдөнө гэж байхгүй болсоон. Сүх далайтал үхэр амараа гэж... Уг нь их хортой юм байгаан ш дээ энэ хог чинь. Үр хүүхдэд нөлөөлнө, хорт хавдар болно, орчин тойрныхоо хүмүүсийг хордуулна. Ингэхэд орчин тойрнийхоо хүмүүсийг хордуулна гэдэгтэй санал нийлдэггүй юмаа. Ямар ам хамар луу нь үлээгээд байгаа биш, гэр орондоо хажууд нь татаад байгаа биш. Үсрээд л татсаны дараа жоохон үнэртэнэ. Ухамсартай хэрэглэнэ ш дээ. Бас мөнгөлөг үедээ бохь, чихэр энэ тэрхэн аваад ам руугаа хийчихнээ. Нээрээ гарахаар бас сонин юм байлаа шд. Өглөө ажил руугаа явах болгондоо авдаг тамхи авдаг байсан эгч хүртэл гайхаж харж мараад, хэд хоногийн дараанаас нөгөө эгчээс бүр хүн юм авахгүй байгаа юм шиг санагдаад орлогогүй болчихсон ч юм шиг санагдаад өрөвдөх сэтгэл ч төрөх шиг. Хэ хэ. За за өөрийгөө өмөөрөөд, тамхиа магтаад унах шиг боллоо. Хүн амьтан уруу татаад яахав. Хор хөнөөлийнх нь талаар яръя даа. Энэ тэндээс авсийм шүү. Та бүхэн энийг сайн уншаарай. Хэдүүлээ энэ “хорноос” татгалзъя.

1. Эр эмийн ёсыг судлагч нэрт эрдэмтэн Л.Я.Якобсоны дvгнэлтийг vзвэл бэлгийн сулрал евчний 11 хувь нь тамхи их татсанаас болдог байна.
Жирэмсэн эмэгтэйчvvд тамхи татах нь бvр ч аюултай гэдгийг хэлээд яах вэ! Эхийн сvvнд никотин шингэж нярай, нялх хvvхдийн мэдрэл, биеийг их хордуулдаг.
Тамхи татдаг хархvv аятайхан юм шиг харагдвал том эндvvрэл шvv! Тамхи татах нь зориг хатуужлаар тегелдер эр хvний шинж огт биш, харин сул дорой хvний тэмдэг. Бас биеэ тоосон сагсуу хvний нэг илрэл гэж болно. Тамхины гоё хайрцаг, асаагуур гаргаж гайхуулах нь еерийгее догь, <<менге ихтэй>> хvн болгож харуулах гэсэн хуурамч санаа.
/Жинхэнэ тамхичин хэзээ ч ийм зүйл боддоггүй л юм уг нь. Дүр эсгэгчид л.../ Тамхины утаагаар еерийгее тедийгvй, орчин тойрны хvмvvсийг хордуулж байдаг.
Тамхи айл ерхийн енге vзэмжийг хvртэл гутаадаг ба эд материалын том гарз хохирол учруулдаг билээ.

2. Богино хугацаанд vvсэх нелеелел
Үснээс муухай vнэр vнэртэнэ.
Тархины хvчилтерегчийн хангамж багасна.
Амнаас муухай vнэр vнэртэж, шvд шарлана.
Уушигны хvчилтерегчийн хангамж муудсанаар бие суларч, амьсгал бачуурна.
Зvрхний ажиллагаа хурдасч, даралт ихэснэ.
Хуруу, гар шарлана.

3. Удаан хугацаанд vзvvлэх нелеелел

-Тархины цус харвалт
-Зvрх судасны евчин, шигдээс
-Уушиг тэлэгдэх евчин
-Ходоодны шарх
-vргvйдэл, бэлгийн сулрал
-Булчин сулрана
-Захын судасны евчин vvснэ.
-Давсагны хорт хавдар
-Донтох евчин

-Амны хендийн болон улаан хоолойн хорт хавдар
-Арьс хуурайшиж, енге нь алдагдаж vрчийнэ
-Нvдний болор цайна, бvр сохрох аюулд ч хvргэнэ.
-Чихрийн шижин евчин
-Дvлийрэх
-Яс хэврэгшинэ

4. Тамхинд 4000 терлийн химийн нэгдэл байдгийн дотор хvнийг маш хvчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар vvсгэдэг 43 терлийн хорт бодис агуулагддаг.

Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, vлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж еерийгее болон эргэн тойрны хvн ба амьтныг хордуулдаг.
Тамхины утаатай ереенд 1 цагийн турш байгаа хvн 15 ш тамхи татсантай тэнцэхvйц хэмжээний хавдар vvсгэгч бодисуудаар амьсгалдаг.

5. Жилд ойролцоогоор 130 сая хvvхэд терж байгаагийн 50 сая нь идэвхигvй тамхичид болж байна. Нярайн гэнэт нас баралт тамхичин эхээс терсен хvvхдэд 5 дахин их тохиолддог.
Эцэг эхийн тамхины утаанд ертсен хvvхдvvдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн vрэвсэл, багтраа, хатгаа евчинд илvv ертдег.
Эцэг эх нь тамхи татдаг гэр бvлээс гаралтай хевгvvдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

6. Та vvнийг мэдэх vv
-Тамхи болгонд хорт хавдар vvсгэгч олон янзын бодис агуулагддаг.
-Єдєр болгон нэг хайрцаг тамхи татдаг хvний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
-Нэг тамхи татсан хvний нас 8 минутаар богиносдог.
-Тамхи татсанаар таны бие махбодь ч, хvний сэтгэл санаа ч тvvний хамааралд орно. Тамхиа хаяхгvй бол биеийн тамирын дасгал тамхины сєрєг нєлєєг арилгаж чадахгvй.
-Гэр ахуйн аймшигт гал тvймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
-30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.

7. Тамхинаас гарах аргыг 2 ангилж байна:
- Шууд хаях арга
Шууд хаясан тохиолдолд хvний биед аливаа серег нелее байдаггvй.
- Аажим хаях арга
Зуршлыг бага багаар еерчлех (еерийн хяналт, еерийн удирдлага, нийгмийн дэмжлэг)
Никотин орлуулах эмчилгээ (никотинтой бохь, арьсан дээр наадаг никотинтай наалт)
Бусад эмийн аргууд (ургамлын, амьтны гаралтай)
Гипноз эмчилгээ
Зvv теенvvр
Хувь хvнд хандсан арга барил

Тамхинаас гарч байгаа хvн 6З /зургаан зээ/-ийг зарчмыг баримтлаарай.
1. Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж еерее еертее давтан хэл.
2. Зайлсхийх: 10 минут хvлээ. Ихэнх хорхой, хvсэл 3-5 минут л vргэлжилнэ.
3. Зев амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гvн амьсгал авахад л та тайвширна.
4. Зевхен шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.
5. Завгvй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, еер дуртай зvйлээ хий.
6. Залбир, сvсэглэх: Дотроо сvсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.

Эх сурвалж www.mclibrary.edu.mn

Би дахиж гарнаа....

Уухай... Монгол түмэн мандан бадраг...  

Posted by tuuchii

Уухай... Монголчууд минь мандан бадраг. Монгол түмний хүү дэлхий спортын их наадам болох олимпоос алтан медаль анх удаагаа авлаа. Дэлхийн дээвэрт төрийн дуулал минь эгшиглэлээ. Монгол цустай, монголд элэгтэй хүн бүрийн самсаа шархирч баярын нулимс цийлэгнэсэн сайхан өдөр боллоо. Үнэхээр сайхан. Одоо ч миний цээжинд нэг юм оволзоод гардаггүй. Монгол хүн болж төрснөөрөө бахархах сэтгэл цалгиж байна. Жудо бөхийн -100 кг-ийн тамирчин олон улсын мастер Найдангийн Түвшинбаяр, буудлагын спортын мастер Гүндэгмаадаа бүх ард түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе. Монгол түмэн цааш цаашдаа улам илүү хийморьлог хүчтэй, эвтэй найртай байх болтугай. Одоо боксчид болон чөлөөт бөхчүүд, бүх тамирчдадаа амжилт хүсч бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Уухай...


Эмчээ гэж... Тангараг өргөсөн энэ ариун үйлстэнүүд та бидний өвчин зовлонг анагааж, эрлэгийн элчээс сахин хамгаалж байдаг ач тустай улс билээ. Анагаах ухааны ачаар олон олон аавын хүү, ээжийн хүү амьд явж, алтан аяганаас усыг уух хувийг олдог. Тэд халдварт өвчний голомт, хатуу дайны фронт, африкийн шигүү ой гээд ертөнцийн аль ч буланд хүн төрөлхтөний төлөө амь насаа хайрлалгүй явсаар ирсэн. Энэ ачтануудын талаар муу үг хэлэх битгий хэл, муугаар бодох ч хэцүү.
Харин уулын мод урттай богинотой, улс олон сайнтай муутай гэдгийн адилаар эмч нарын дотор ч "тааруухан"
сэтгэлтнүүд цөөнгүй байдаг бололтой. Миний хувьд ойр дотны хүмүүстээ тохиолдсон "хачирхалтай" тохиолдлуудыг ярихгүй өнгөрч чадахгүй нээ. Цуу яриа сонссон биш биеэрээ мэдэрсэн болохоор хүн гүтгээгүй гэдэгт та бүхэн итгэнэ биз ээ.
Саяхан ээж минь хавдарын алдарт эмч Оюунбилэг дээр эсийн шинжилгээ өгсөн юм. Удалгүй шинжилгээний хариу нь гарч хавдартай бөгөөд II, III шатандаа орчихжээ, яаралтай эмчлүүл гэж гарсан. Ийм хариу сонссон хүн ямар сайн байхав дээ. Сэтгэл санаагаар унана биз дээ. Эмч нь эмчилгээ хийх шаардлагатай гээд хэвтэж эмчлүүлэхийг шаардсан. Яаруу сандруу буцах ажилтай байсан болохоор юу ч гэсэн гэртээ харичихаад эргэж ирж эмчлүүлэхээр болсийм. Муу мэдээнд хүн итгэхийг хүсдэггүй шүү дээ. Дахиад энэ чиглэлээр сайн гэсэн 2 ч эмнэлэгт шинжилгээ өгөөд надад хариуг нь захиад харисан. Ээждээ санаа зовоод хариуг нь хүлээгээд л байлаа. Тэгсэн харин хачирхалтай хариу гардаг юм байна. Хоёр эмнэлэгт хоёуланд нь хавдаргүй гэсэн ижилхэн хариу гарлаа. Яахав нэг шаруулах юм байна. Тэрийг нь шаруулчихвал санаа зовох юм юу ч байхгүй гэцгээсэн. Тэгээд энэ эмчилгээг нь хийлгээд одоо санаа амар л явж байна.
Сайн танидаг хоёр ч эгчид минь бас иймэрхүү хэрэг тохиолдсийн. Нөгөө л алдарт Оюунбилэг эмчид үзүүлж шинжилгээ өгсөн . Бас л хавдартай, бараг л хорт хавдар байна ухааны юм ярихгүй юу. Тэгээд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай, гээд баахан эм тариа бичиж өгсөн. Ямар ч өвчин зовиургүй зүгээр л хөдөөнөөс нэг орж ирсэн дээрээ эмэгтэйчүүдэд үзүүлчихье гэж бодсон нь хорт хавдартай болчихдог. Ямар ч шинж тэмдэггүй хорт хавдар гэж юу байхав гээд өөр эмч нарт үзүүлээд зүгээр гэсэн хариу гарсан. Дараа жил нь хотод орж ирээд Оюунбилэг эмчид дахиад үзүүлсэн. Сайн эмч гэсэндээ биш одоо юу гэж хэлэх нь вэ гээд л тэр... Тэгсэн харин таны сав ёстой эв эрүүл юм байна энэ тэр гээд бүлтэрч өгсөн байгаа.
Давсагны ард үүссэн усыг хорт хавдар байна өөр эмчид үзүүлэлтгүй найдвартай гэж буруу хагалгаанд оруулах дөхсөн хүн бас л энэ эмч. Хүний сэтгэл санаа эрүүл мэндээр тоглодог, хорт хавдар ус хоёрыг ялгадаггүй энэ эмчид итгэхэд хэцүү. Энэ оношыг бас III эмнэлэгийн Батсүх гэж эмч тависан. Хамгийн ойр дотны хүнд минь тохиолдож миний сэтгэл санаагаар ч гэсэн тоглож байсан болохоор энийг би 100 хувь баталгаатай хэлж байна. Тэгээд хавдрын эсрэг тариа гэж баахан хүчтэй тариа хийлгэсэн. Тэрнийх нь үр нөлөө одоо ч илэрч байна. Аз болж Хазаадай эмнэлгийн Балган гэж өвгөн ус байна гэж хэлээгүй бол өнөөдөр буруу хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгээд юу ч болох байсан юм билээ бүү мэд.
О гэгч эмч яаж сайн эмч гэсэн нэр алдрыг олсон юм бүү мэд. Эрүүл хүнд худлаа онош тогтоож хамаг мөнгийг нь сэгсэрчихээд эдгээсэн гэсэн нэр зүүдэг байсан бололтой. Эрүүл хүнд ганц хоёр эм уулгаж эдгээлээ гэж мунхруулахыг би ч чадна. Гэхдээ надад хүн чанар байна. Эсийн шинжилгээ өөр бас юуны ч шинжилгээ гэнэ хэд хэдэн янзын шинжилгээ байдаг бололтой. Нэг шинжилгээний хариу нь өвчтэй байна гэж гарангуут мөнгийг нь авч эмчилгээ хийсэн болчихоод дараа нь яг зэрэг өгсөн нөгөө шинжилгээнийхээ хариуг очиж авахад эмчилгээ хийснээ санахгүй факталж зүв зүгээр байна гэж хэлэх нь олонтаа.
Монголчууд бид амны билгээс ашдын билэг гэж яридаг. Эрүүл хүнийг өвчтэй байна гээд эд хөрөнгө сэтгэл санаагаар нь тоглохоос зовохгүй л байнаа даа. Бурхангүй газрын бумба галзуурна гэдэг л энэ байх. Арай ч дээ тангараг өргөсөн эмч хүн байж таван цаасны төлөө ингэж болох уу. Амташсан хэрээ 13 дахина шүү гэж та бүхэнд анхааруулж туршлагаа хуваалцаж байгаа нь энэ. Түүнээс хэн нэгнийг оргүй гүтгэж газрын гаваар ортол муулъя гэж бодсонгүй. Зөвөөр ойлгоорой.

Эмээ өвөө бясаа гурав буюу завхрал.  

Posted by tuuchii


"Эмээ өвөө бясаа гурав
Сүүтэй будаа чанаж л гэнэ.
Ширдгэн дээрээ асгаж л гэнэ
Ширүүхэн зодоон болж л гэнэ" гээд бид багадаа дуулдаг байсансан. Нэг тийм хошин маркийн дуу. Өнөөгийн улс төрийн байдлаа харахаар энэ дуу л өөрийн эрхгүй аманд аялагдаад байхийн хэ хэ. Чингисийн Монголын өнөөгийн чингэсхэнүүд болох МАХН, АН болон бусад нам хөдөлгөөний нэр дэвшигчид саяын сонгуульд бүгд л булхай луйвар хийсэн. Ард түмнээ басамжилсан. Саналыг нь худалдаж авах гэж бүгдээрээ л оролдсон. Их хуралд л гарч байвал юу ч амласан хамаагүй болсон. Бид бүгдээрээ мэднэ. Зарим нь бүр Чингисийн үеийн газар нутгийг буцаан нэгтгэх юм ярина лээ. Саяын сонгуулиар хаалга нүдэж байгаад тарааж өгсөн сая сая төгрөгний эрхийн бичгүүдээс өөрийнхөө нэр дээр байгааг мөнгөн дүнд шилжүүлж үзлээ. Би лав байрны мөнгө элбэг хийчихэж. Даанч энэ хэдэн цаас миний өмч хөрөнгө болохоосоо илүүтэйгээр сонгуулийн синдромыг илэрхийлэх нь ойлгомжтой. Хүүхэд бүртээ хоёр хоёр мянган төгрөг сар бүр өгөх гэж алаан болсон юм чинь сая, сая таван зууг өгнө гэдэг ёстой үлгэр. Хэн нэгэн эрх баригч хэзээ нэгэн цагт энэ сонгуулиар амласан амлалтаа биелүүлнэ гэвэл мань мэтийн нас байтугай бурхан багш гуайн нас ч хүрэхгүй биз.
Эрх баригчид, эрх мэдлийн төлөө үзэл бодлоо худалдсан намууд энэ холион бантантай будаагаа 07 сарын нэгэнд 01-нд ард түмэн дээрээ асгачихаад одоо болтол хоорондоо уралцаад зодолдоод байхийн. Нэгнийгээ доош нь хийж, их хуралд сууж байвал эрлэгийн элчтэй дэр нэгтгэхээс буцахгүй нээ. Зарим нь одоо л нэг их ард түмэндээ улс орондоо санаа зовдог хүн болчихож гэнээ. Сонгууль булхайтай болсныг, ард түмний сонголт шороотой хутгалдсаныг мэдчихсэн гэнээ. Гэнэт цоорсийм байх даа. Хэвлэлийн бага хурал хийгээд нулимс нь цийлэгнээд сууж байхийн. Матрын нулимс гаргаад сууж байхаасаа ичдэггүй л юм байх даа.
Өрөөсөн дугуйнуудаа шорон оронд аваачиж хоричихоод бараг л удахгүй бөөрийг нь гаргах юм ярьцгаах юм. Тэр хүмүүсийг үнэхээр л буруутгаад байгаа юм бол өөрсдөө ч гэсэн тэр ганц худагтаа очиж цуг сууцгаа. Ижилхэн л сонгуулийг завхруулчихаад. Одоо нэг хэсэг нь нээг их хүн өрөвдөж, хайрласан хүний эрхийн төлөө тууштай тэмцсэн хүмүүс. Нөгөө хэсэг нь их л ард түмнийхээ төлөө зүтгэж, улс оронд үүссэн хямрал, үймээнийг зохицуулдаг хүмүүс. Үймээн гаргаад байгаа анархистуудаас ард иргэдээ хамгаалах юм гэнээ. Ичээсэй, болоосой, болиосой, ажлаа хийгээсэй. Гуйж гувшиж их хуралд сонгогдчихоод ажлаа ч хийсэн юм байхгүй, зодолдоод уралцаад суучихийн. Таминь ээ дараагийн сонгууль боллоо ш дээ. Асгасан будаанаас нь болж ард түмний үзэл бодол хоёр хуваагдчихаад байна. Монголчууд эвгүй, хүчгүй болчихоод байна. Эрх баригчдын хувьд морин хуур, намын байрны гарзтай, ард түмний хувьд таван иргэнийээ амь насны хохиролтой тэр явдлыг зөв буруу гэж маргацгаагаад яахав. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Гэхдээ л Монгол улс 5 иргэнийхээ амь насыг алдчихаад байхад яагаад эмгэнэл илэрхийлсэнгүй вэ? Арай ч дээ нохой буудсаны дайтай ч бодохгүй байгаа бололтой. Өглөө болгон хэвлэлээр, орой болгон ТВ ээр хэрүүл сонссоор байгаад залхаж байна. Сүүлдээ мэдээ үзэхээс ч дургүй хүрсээр байгаад нөгөө үзэн ядаад байдаг Солонгосын савангийн дуурьтаа орох нээ би.
Одоо болсоон хүмүүсээ. Хэрүүл уруулаа зогсооцгооё. Нэг гараараа нөгөө гараа цохиж өөрийгөө шийтгэлтэй биш дээ. Залуус минь эрх баригчдын хувийн хонзогнолыг дагаж хэд хуваагдаад яахав. Бид чинь тоглоом биш. Монгол хүн, монголын жинхэнэ эзэд. /Улс төржүүлж битгий ойлгоорой./


Ууланд тэнэж яваад таарсиймаа. Эхлээд харахдаа нэг их анзаараагүй л дээ. Тэгээд хараад байсан чинь их зүйл бодогддог юм байна. Модыг ч өрөвдөх сэтгэл төрөх шиг. Буцаж майхан луугаа гүйж патиар болгосон нь энэ. Монгол ардын нэг дуу байдаг даа. Хажуу газар ургасан нь хайлаас модны жам юм уу даа гээд. Тэрэн шиг хадтай газар ургасан нь энэ модны үйл юм уу даа. Жижиг нарийхан модхон байхдаа энэ хаданд ингэтлээ холгуулдаггүй байсан биз хөөрхий. Нас бие гүйцэж холтос нь зузаарч бүдүүрэхийн цагт хаданд холгуулах болж. Салхи гарах тоолонд ганхсаар бараг тал нь алга болчихож. Удалгүй газар харуулдан унах бизээ. Юу бодогдсон гэж үү. Энэ модны үр хурын усаар ундаалан дэргэдэх аврага моднуудтайгаа адилхан өндөр хүчирхэг болох хүсэл мөрөөдөлтэйгээр алтан нар луу тэмүүлж байхдаа хэзээ нэгэн цагт ийм зүйл болохыг төсөөлж байгаагүй биз. Энэ хад ч гэсэн зэрэгцэн оршиж, хэрхэн ургаж байгааг нь харж байсан нялх модондоо ийм гай тарихийн гэж яаж мэдэх вэ. Хад ч гэсэн элэгджээ. Хувь тавилангын эрхээр энэ хоёр нэг л өдөр бие биенээ элээх болж. Орчлон ертөнцийн хууль хаана ч адил юм даа. Хүмүүн бидний амьдралд ч ийм зүйл тохиолдох нь олонтаа.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин зовлон, хэзээ ч хэнд ч тохиолдохоос буцдаггүй гай зовлон, хэн болохыг нь төрөхөөс нь зааж өгөх хувь тавилан...
Зарим нэгэн маань 100 наслах хувьтай байхад, зарим нэгэн маань цэл залуухан насандаа хорвоог, биднийгээ орхих нь бий. Хувь тавилан гэж байдаггүй юм. Хувь тавиланг бид өөрсдөө бүтээдэг гэж үгүйсгэх хүн олон байдаг. Магадгүй зарим тохиолдолд өөрчлөх боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хэзээ ч өөрчлөх боломжгүй хувь тавилан бас байдгийг энд ярихгүй өнгөрч болохгүй. Эцэг эх нь ДОХ туссаны уршгаар төрөхдөө л дархлалын олдмол хомсдол туссан байх хүүхдүүдийг яах вэ. Тэр хүүхдүүд бусад хүүхдийн л адил нисгэгч, багш, эмч, дуучин болох хүсэл мөрөөдөлтэй. Тэдэнд үнэндээ тийм хувь заяа одоохондоо байхгүй. Энэ бол эдгэшгүй өвчин. Хэзээ нэгэн цагт тэр хүүхдүүд өвчтөй гэдгээ мэдэх л болно. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч энэ бол гарцаагүй хувь тавилан.
Монголд аборт буюу үр хөндөлт маш их хийгддэг. Тэд чинь бас л эхийнхээ хэвлийд хүн болох гээд шим тэжээлээ чадан ядан цуглуулж байгаа шүү дээ. Ухамсаргүй, эсвэл амьдралын үнэхээр боломжгүй эцэг эх нь өөрийг нь хөнөөнө гэж тэд мэдэхгүй. Хувь тавилангаа өөрчлөх боломжгүй болохоор тэд эхийн сүү ямар амттай байдгийг, эхийн сэтгэл ямар халуун байдгийг хэзээ ч мэдрэхгүй.
Үнэхээр боломжгүй ч гэсэн эх нь үрээ гэсэн сэтгэлээр хүүхдээ төрүүлж бас болноо. Эцэг эх нь хог түүдэг гудамжинд амьдардаг бол яах вэ. Тэр хүүхэд төрсөн цагаасаа л хоол хүнсний дутагдалд орж оюун ухааны болон бие бялдрын хөгжил дутмаг хүн болно. Амьдралд өдрийн од шиг тохиох аз гийж сайхан сэтгэлтэй баян эцэг эх л өргөж авахгүй бол... Бусад хүүхдийн адил сургууль цэцэрлэгт явах боломж байхгүй болохоор ээжээсээ би яагаад сургуульд явахгүй байгаа юм бэ гэж асуух нь лавтай. Юмны учир ойлгодог болсон хойноо үеийнхэндээ нууцхан атаархаж, амьдралыг үзэн ядна. Ийм орчинд өссөн хүүхэд дээшээ гарч сайхан амьдралыг бүтээж чадна гэж үү.
Хэзээ ч билээ дээ өнгөрсөн жил ч бил үү дээ. Нэг залуу гэрийнхэнийгээ өөрөө хүйс тэмтэрсэн эмгэнэлтэй, жигшүүртэй хэрэг гарсан санагдаж байна. Нэг хэсэг л мэдээллийн хэрэгслүүдээр баахан шуугисан. Өсгөж байхдаа эцэг эх нь хүүхдээ хэзээ нэгэн цагт, нас бие гүйцсэн хойноо өөрсдийг нь хороох хүн болно гэж зүүдлээ ч үгүй явсан биз.
Түймэр унтраах гэж яваад осолд орсон гал унтраагчид сургууль соёл төгсөж, хайр дурлалтай учирч, үрийн зулай үнэрлэж байхдаа удахгүй цэл залуухан насандаа хорвоогоос явна гэдгээ мэдэж байсан гэж үү. Тэдэнд хувь тавилангаа өөрчлөх сонголт байсан уу.
Заримдаа ч янз янзын юм бодогдохийн. Хүн амьдралаас алхам тутамдаа суралцаж хором бүрээр ухаажиж, хийсэн алдаандаа харамсдаг болохийн. Хүний амьдрал ингээд бодохоор богинохон ч юм шиг. Ганц удаа амьдрахдаа утсан чинээ улаан амиа хоохойлж, хувиа бодож довоо шарлуулж амьдрахгүй юмсан.
Хүмүүсээ амьддаа бие биенээ хайрлаа гэж.

Үрээ гэсэн сэтгэлээ гэж. Шувуу хүртэл....  

Posted by tuuchii


Өнгөрсөн зун хөдөө амралтаараа нутагтаа очиж амарваа. Тэр үед гадаа гэрийн хатавчинд энэ зурган дээрхи шувуу үүрлэчихээд хэдэн өндөг эргэж тойроод байсийм. Бас болоогүй нөхөр болтой нэг "сэгсгэр юм" дагуулчихсан. Тэрүүхэндээ хөөрхөөн. Удаа ч үгүй байтал ангаахай шаагилдаад л эхэлсэн. Тэрнээс хойш ээж аав хоёр нь минут ч амраагүй байхаа. Бараг л минут тутам ээлжилж өт хорхой зууж ирээд аманд нь хийж өгнө. Тэгээд л буцаад гарангуут нөгөөдөх нь зөрж орж ирээд л... Тооноор орж ирэнгүүт л ээж аавынхаа далавчны чимээг сонсоод нөгөөдүүл нь шаагилдаж өгнө дөө.

Бид нар хааяа харах гээд үүр лүү нь өнгийнгүүт андуураад орилолдохыг нь яана. Энэ зурган дээр харагдаж байгаа байх. Тэгэхээр нөгөө хоёр санаа нь зовдог бололтой тоонон дээр дэрррр... гэж ирээд хараад суучихдагийн. Эхийн сэтгэл...
Удалгүй хэдэн ангаахай ч ухаан орсон бололтой хүн харангуут л бие биенийхээ доогуур толгойгоо шургуулаад нам. Нуугдаж байгаа нь тэр юм байхаа. Сүүлдээ ээж аав нь ч гэсэн хүн тоохоо болиод толгой дээгүүр нисэж оччихоод буцаад гараад явчихдаг болсон. Ээжийгээ ирэнгүүт л үүрнээсээ хушуугаа цухуйлгаад ангалзаж өгнө дөө. Би гайхаад бараагүй. Эд нарыгаа тэгээд ялгаж байгаа л юм байх даа гэж бодогдоно. Минийхээр бол нэгэнд нь л өгчихөөд буцаад байгаа юм шиг. Бусад нь өлсөж үхэхгүй байхыг бодоход ялгаж өгдөг бололтой. Чи идсэн одоо Сөөсгөй, Сагсгар хоёрт энэ тэр гээд л жиргэдэг юм байлгүй хэ хэ. Яг л амьдрал шиг. Хүн бүрийн л ээж аав хуруу хумсаа хуйхлаад ч болсон үр хүүхдээ өсгөж хүн шиг хүн болгох гэж хичээж ирсэн.
Шувуу чинь их хурдан бойждог юм байна лээ. Сар гаруйн дараа л байх нөгөө хэдэн сахилгагүй дэгдээхэй нь үүрнээсээ ээлжилж үсэрч бууцгаагаад эхэлсэн. Нохой мууранд бариулчих гээд л... Буунгуут ээж нь дагаад л дэгдээд байна. Нөгөөдүүл нь юм мөргөж онхолдоод л, хөл гаранд даруулчих гээд. Гараараа барьж аваад үүр лүү нь буцаагаад хийхээр нэг нь зөрөөд буучихна. Үнэн төвөгтэй. Ээж нь санаа зовдог бололтой толгой дээгүүр эргэлдээд л байна. Нисэж чадахгүй байж үсэрч буусаар байгаад нэг нь лав нохойд бариулчихсан. Бас бодлоо. Бид нар ч гэсэн энэ хэдэн ангаахайтай адилхан юм даа гэж. Бяруу ч болоогүй байж бухын баасаар баацгаагаад, ээж аавынхаа үгийг тоохгүй, харин ч илүү юм хэллээ гэж өмнөөс нь өрвөгнөцгөөгөөд л... Эцэг эх маань наанаа хичнээн үглэж, зэмлэж байсан ч цаанаа бол бид хэддээ л санаа зовж хайрлаж байгаа. Тэрийг нь бид даанч хожуу ухаардаг...
Нөгөө хэдэн ангаахай яахав дээ. Хоёр гурав нисэх сургууль хийж хавийн газраар пижигнүүлж байгаад хэдэн тийшээ нисээд алга болсон. Мэдээж амьтан юм болохоор тэгж зовж өсгөсөн эцэг эхийнхээ халамж, ач энэрэлийг санадаг юм болов уу бүү мэд. Тараад явцгаасан болохоор бараг үгүй биз дээ. Эсвэл хаа нэгтэй тааралдахдаа ээжийгээ таниад "Сайн уу ээжээ, би одоо тандаа өт хорхой зөөж өгөх цаг нь болсоон" гэдгийн болов уу хэ хэ бүү мэд. Бараг л өөрөө инстинктээрээ үр хүүхдээ өсгөх нь шувууны үүргээ биелүүлж, эцэг эхийнхээ ачийг хариулж байгаа хэрэг байх даа.
Залуус бид олон зүйл ухаармаар санагддагийн. Хүн гэдэг амьтан мөнх биш юм болохоор эцэг эх маань хэзээ нэгэн цагт хорвоогийн жамаар мөнх бусыг үзүүлнэ. Бид нэг их алт мөнгөнд ороож жаргаахаа байг гэхэд санааг нь зовоолгүй шиг сайн сайхан яваад, очиж уулзаж сэтгэлийг нь дэвтээж л байвал хамгийн сайхан ачлал. Монголчууд бид чинь эртнээсээ л эцэг эхээ ачилж ирсэн нандин сайхан уламжлалтай ард түмээн. Эхийн сэтгэл, эцгийн сэтгэл мандтугай.

Үл таних ундаа илрэв.  

Posted by tuuchii


Хэ хэ та ямар ундаа илэрсэн юм бол гээд ороод ирэв үү?.. Үнэндээ бол энэ ундааг та мэднээ. Энэ бол ус. Амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ ус. Би саяхан нэг сургалтанд суусиймаа. Тэгээд сонссон зүйлээ тантай хуваалцъя гэж бодсон юм. Яагаад гэвэл надад маш их таалагдсийм. Та уншаад үзэхэд харамсах зүйлгүй ээ.
Хэрвээ хүн өдөр бүр уулздаг хүнээ танихгүй байна гэвэл хэн ч эргэлзэхээр барахгүй ухаан нь эрүүл бус гэж бодох буй заа. Гэтэл хүмүүсийн өдөр бүр уудаг атлаа үл таних ундаа бол ус юм. Ус гээд ярихаар "Хар усыг мэдэхгүй хүн хэн байдгийн"
гэх хүн олонтаа.Гэвч өнөөг хүртэл хэдэн мянган жил уусаар ирсэн энэхүү ундаагаа хүмүүс ус гэж нэрлэхээс л цааш мэддэггүй юм байна. Ерөнхийдөө бол ус хөлдөөд мөс болно. Ууршаад уур болно гэдгийг л хам хум мэднэ. Харин хүний өөрийнх нь бие махбодийн 3/4 нь буюу 70 аас дээш хувь нь ус гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Мах, яс, өөх л ихэнхи хувийг эзэлдэг гэж бодоцгоодог. Мөн манай дэлхийн маань 75 хувь нь далай тэнгисийн усаар бүрхэгдсэн байдаг.

Сүүлийн үед усыг нарийвчлан шинжлэх тусам гайхалтай зүйлүүдийг ажиглах болсон байна. Тухайлбал усны бас нэг шинж бол мэдээллийг хадгалах, дамжуулах.
Үнэн хэрэгтээ бол усны мэдээлэл агуулах чадварыг манай өвөг дээдэс ч гэсэн эртнээс мэдэрчээ. Ийм чадвартайг нь аль дээр үеээс, ядахдаа л 300 жилийн өмнөөс манай өвөг дээдэс ашиглаж ирсэн. Үүнийг гэрчлэх зүйлийг ахуй амьдралаас олж болохийн.

Ламаар уншлага уншуулахад өмнөө аягатай ус тавин байн байн тарниддаг. Тэрхүү усаараа нүүр гарыг нь угаалгадаг. Энэхүү заншил инээдэмтэй зан үйл мэт боловч олон жилийн дараа эрдэмтэдийн бүтээлтэй танилцахад эргэн сөхөгдсөн байна. Гандан хурал номын газар ч тарнидсан рашаан тараадаг. Магадгүй лам нар энэхүү усаар дамжуулан сүсэгтэн олонд мэдээлэл, сайн энергийг дамжуулдаг байж болохийм.
Бүх л шашны зан үйл устай амин чухал холбоотой байдаг. Шашин бол хамгийн анхны ШУ. Эндээс нэг зүйл бодогдох буй за...
Оросын биологич эрдэмтэн Петр Гаряав олон жилийн судалгаа туршилтаараа ус бол хүний үгийн нөлөөгөөр бүтцээ хувьсгаж чаддагийг олж мэдсэн байна. Сэтгэлийн их хүч гаргаж хэлсэн үг нь генийн долгион хэлбэрээр усанд нөлөөлж түүнийг хүлээн авсан усны молекулууд хөдөлгөөнд орж ихээхэн бужигнаан гарснаар бүтцийн хувьсалд нь өөрчлөлд ордог ажээ. Сайн сэтгэлийн угаас хэлсэн сайхан үгсийг ус хүлээн авахад молекулууд нь хэлбэрийн хувьд өөрчлөгддөг байна. Тийм усаар нүүрээ угаахад ариусаж эрүүлжих нигууртай гэнэ. Харин хараалын муу үгсийг ус руу урсгахад усны молекулууд хар тийшээ хувьсч их хүчтэй хар хорны шинжийг олдог байна. Тийм усыг уухад хүндээр өвчлөх төдийгүй нас эцэслэж болох магадлалтайг Петр Гаряав олон удаагийн туршилтаасаа мэдэрчээ. Тэгэхээр дээр үеийн лам нарын тарнидсан ус нь бие илааршуулах тал руугаа тарнийн үгийн нөлөөгөөр бүтцээ хувиргадаг байсан хэрэг.

Усны мэдээлэл агуулах, хадгалах, дамжуулах чадварыг Японы эрдэмтэн Эмото Масару, Оросын эрдэмтэн К.Г. Коротков нар өвөрмөц аргаар судалсан байна.
Тэд ус хүний хэл яриаг хүлээн авах, хадгалах чадвартайг олж мэдсэн байна. Тэрээр 3 ижилхэн саванд ус хийж дүүргээд нэгэнд нь "баярлалаа", нөгөөд нь "чи тэнэг", гуравдахид нь юу ч хэлэлгүй анзааргагүй өнгөрч үзжээ. Тэгэхдээ бүгдийнх нь ёроолд ижил хэмжээний цагаан будаа хийсэн байна. Сарын дараа тарнидуулсан устай саван доторхи будаа нь аятайхан үнэр ханхлуулж, харин дахь савны будаа харлаж хөгцөрсөн , 3 дахь нь бага зэрэг булингартсан байсан байна.
Тэгэхээр ус магтаалд баясаж, доромжлолд доройтдогоор барахгүй анзааргагүй хаягдваас гутаж эхэлдэг байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна. /Энэ талаар шинжлэх ухааны баримтат бүрэн хэмжээний кино авъя гэвэл холбоо бариад авч болно./
Мөн эрдэмтэн Масару усыг хөгжмийн сонсголтой болохыг нотолжээ. Тэрээр усаар дүүргэсэн савны дэргэд янз бүрийн хөгжим ялангуяа Моцарт, Бах, Бетховон зэрэг алдартнуудын бүтээлээс, хүнд рок хөгжим бүтээлээс сонсгоод дараа нь хөргөх төхөөрөмжинд хийж хөлдөөхөд янз бүрийн хэлбэр дүрс үүсгэн хөлдсөн байна. Алдартнуудын сонгодог бүтээлийнх голдуу 6 талт цэцгэн хэлбэртэй гоё ширхэг хөлдсөн байхад рок хөгжим сонсгосон нь замбараагүй, аймшигтай дүрс үүсгэсэн байна.

Бид хөдөө очоод булгийн усаар чанасан цай нэг л өөр гоё амттай байдаг билээ. Тэр яагаад гэвэл амьд ус байдгийн гэнэ. Харин хотын крантаар урсаж байгаа ус үхмэл ус байдаг гэнэ. Яагаад гэвэл замдаа маш олон булан тохой мөргөөд молекулын бүтэц нь алдагдсан байдаг байна.
Ургамалд хөгжим сонсгохоор түргэн ургадаг гэсэн дүгнэлт байдаг. Энэ ч гэсэн устай холбоотой тайлбарлагдана. Ургамлын 90 гаран хувь нь ус байдаг болоод л тэр.
Хүн гэхэд эхийн хэвлийн байхдаа усан дотор бас тэгээд өөрийнх нь биеийн 97-99 нь уснаас бүрдэж байгаад төрснийхөө дараа ч 70-80 хувь нь ус байсаар насыг элээдэг билээ. Хүний биеийн бүхий л судас шөрмөс тунгалагийн сүлжээгээр нь ус гүйж байдгийн хүчинд л амьд яваа ажээ. Ус биш цус биз дээ гэж эргэлзэх хүн гарна.
Гэтэл цус маань 93 хувь нь ус, 7 хувь нь уураг тосноос бүрддэг байна. Хүний булчинд 75%, ясанд 20%, уушги зүрх бөөрөнд 80%, арьс элгэнд 70%, өөхөнд 10% ус байдаг байна. Хамгийн усархаг эрхтэн бол хүний нүдний болор байдаг бөгөөд 99% нь уснаас бүрддэг байна. Тийм ч учраас хүний нүдний харцнаас сайн хүн үү, муу хүн үү гэдгийг нь мэдэрч болдог байх. Муу санаатай хүний харц муухай зэвүүн байдаг шүү дээ.

Тэгвэл усгүй эрхтэн байна уу гэвэл шүдний цахиурлаг паалан юм. Түүнд ч гэсэн 0,2%-ийн ус байдаг байна. Хүн хөгшрөх гэдэг үнэндээ бие дэх шингэнээ аажмаар алдаж байгаа хэрэг бөгөөд 50% ийг нь алдвал насан эцэслэдэг байна. Ус гэдэг тэгэхээр үнэхээр гайхалтай умдаа юмаа.

Монгол Швейцариас дутахгүй.  

Posted by tuuchii

Шинэхэн өглөөний мэнд хүргэе залуусдаа. Хүмүүс ярьдаг л даа. Үхэхээсээ өмнө гадаадын орнуудаар нэг аялаад үзчих юмсаан гэж. Тэр гайхалтай үзэсгэлэнтэй газруудаар нэг аялчихвал сайхнаа гээд л. Харин миний хувьд нэг л юм хэлмээр санагддаггийн. Үнэн гайхалтай газрууд Монголд зөндөө бий. Үзэж дуусгая гэвэл бараг нас ч хүрэхээргүй. Юун Швейцарь энэ тэр вэ... Ингээд би даруухан нутгийнхаа хэдэн даруухан зургийг хүргэе дээ. Өөрөө дарсийм шүү. Хэ хэ. Та бүхэнд нэг их онц санагдахгүй байж магадгүй л дээ. Харин миний нүдэнд төрсөн нутаг минь болохоор нэг л өөр харагдана шүү дээ.
Өвөл нэг иймэрхүү л байна даа.
Хэр зузаан мөс тогтож байна даа.

Хөгшин залуу хоёр. Нэг нь дөнгөж ургаж байхад нөгөө нь...
Адуу ус хоёр. Адуу ч сайхан амьтан шүү.
Өнгө будгийн зохицол. Байгалаас л төгс өнгө харагддаг шүү дээ.
Энийг Монголчууд бид нүдэн харз гэж нэрлэдэг. Дор хаяж 10 метр гүнзгий гээд боддоо.
Энэ харин жинхэнэ анагаадгүй өвчин байдаггүй рашаан.
Элс ус байгаль. Гайхалтай зохицол.
Байгаль эхийн зураг. Өвгөн модны үрчлээс.

Тэнэж яваад таарсиймаа. Зүгээр л нэг хар мод гэхэд сонин ургасан байгаа биз.

Ойн цоорхой. Гараа дэлгээд тэнгэр ширтээд хэвтэх ч сайхан шүү.

Энэ мод агаарт ургасан байгаа. Яаж ингэж ургасийн бүү мэд. Үндэсэн дээрээ л тогтож байна лээ.

Тэнэгэр говийн тэмээ ч бас бий.

Гал ус 2 удахгүй уулзах нь дээ.

Говь, шугуй, гол, уул бүгд байна даа. Энэ бол Монголын хамгийн хойд талын элс.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

Цөөхөн боловч жихүүцмээр  

Posted by tuuchii

Шинэ өглөөний мэнд залуусаа. Өнөөдрөөс блогтоо шинэ ангилал нэмлээ. Миний хувьд фото зураг сонирхдог, бас цөөхөн хэмжээний өөрийн авсан зургийн сантай билээ. Үнэхээр тэрхэн агшныг мэдэрч авч чадсан зургууд үнэхээр гайхалтай . Өөрийн гараар авсан та бүхний сонирхож магадгүй зарим нэг патиараа энэхүү булангаар маргаашнаас эхэлж хүргэе гэж бодлоо. Харин өнөөдрийн хувьд хүний бүтээл хийлээ шүү. Гэхдээ хэн нэгний сайтаас хулгайлсангүй Google ахынхаас авсан цөөхөн зураг байгаа. Энэ зургуудыг харахаар энгийн мэт боловч өөрийн эрхгүй бие арзайж байхийн. Тэгэхээр сайн зургууд болтой дог.









Маргаашнаас өөр зургуудаар уулзая даа.

Улсынхаа нийслэлд амьдрахуй.  

Posted by tuuchii


Зиак шинэ 7 хоног эхэллээ. Урам зоригтой сайхан эхэлж байна шүү. Өчигдөр орой Туул орж усанд сэллээ. Ямар ч сайхан байваа. Нэг усанд сэлээд, нэг гарч ирж галын хажууд хорхог идээд орчноосоо тасарваа хэ хэ. Ядаж л 1 сараар залуужив бололтой. Хотын амьдрал нэг л сайн зохихгүй байнаа. Ажил төрөл бүх юмыг хаяад хөдөө явчихмаар санагдаад байхийн. Уг нь хотод дасвал дасахаар л олон жил амьдарсан юмсан. Хөдөөний амьдралын цэвэр тансаг байдлыг мэдрээд амсаад үзчихсэн болохоор тийшээгээ тэмүүлээд байдаг болтой дог. Нэг л тайван, нэг л сайхан, ажил төрөл ч амархан бүтээд байгаа мэт санагддагсан. Уг нь би амьдралыг их өөдрөгөөр харах дуртай хүн л дээ. Улсынхаа нийслэлд амьдрах сайхаан гээд л. Гэхдээ л өнгөрсөн бямба гаригт бүх зүйлд нь уур хүрч л явлаа. Өглөө сэрээд нийтийн тээвэрт суухад кондуктар яаг юунд уурлаад байгаан бүү мэд баахан загнана. Дээрээс нь халаасаа нэгжүүлээд, анзаараггүйхэн үедээ бол утас түрийвч бүгд жогорхой болно дөө хөөрхий. Буугаад алхана нэг л их ууртай, бухимдуу хүмүүсийн дунд. Хажуугаар нь түгжирсэн машинуудын сигнал, жолооч нарын хараал чих өрөмдөнө. Такси барилаа гэхэд 5 алхам газар яваад л 500 төгрөг. Шатахууны үнэ нэмэгдсэн, амьдралын өртөг өндөрссөн аргагүй дээ ч гэж бодогдоно. Ажлын 8 цаг бол учиртай. Дуртай ажилаа хийж байгаа болохоор дороо л өнгөрнө. Гараад дахиад л өглөөний үйл явдал давтагдана. Гэртээ очиж хоол хийж идэх хэрэгтэй. Ямар хоол хийх билээ. Мах хэрэгтэй, гурил авна, ногоо авна. Мах 1 кило нь 5000 төг болчихжээ. Гурил үнэ нь өсчихжээ. Ногоо бол нэр цол нь өөр болохоос хужаа бололтой. Их олон янз байхийм. Монгол хөрсөнд тарьсан хужаа үрийн төмс, монгол хөрсөнд тарьсан монгол үрийн төмс, хужаа хөрсөнд тарьсан хужаа үрийн төмс, хужаа хөрсөнд тарьсан монгол төмс өөр бас юу юуны эрлийзийг хаана тарьсан ч гэнэ вэ. За яахав аргагүйн эрхээр амьдралын шаардлагаар хоолныхоо материалыг аваад гэртээ орно. Гэртээ гэчихжээ. Хөлсний байрандаа. Өөрийн гэсэн орон сууцтай болох ч чамгүй хэцүү ажил бололтой дог. м2 нь 800$ аа яа яа. 1 өрөө байр 30-40 сая. 2 өрөө 50-70 сая. 3 өрөө 70-с дээш сая. За өрхийн сарын орлого 700 мянга. Ийм хэмжээний өрхийн орлогтой байхад лизингээр байр олдохгүй ээ. Олдлоо гэхэд сарын 600 мянгыг байрны төлбөртөө өгнө. Цаана нь юугаар амьдрах вэ. За аргаллаа. Өөр ямар нэг эх үүсвэр оллоо. Хэзээ байр маань минийх болох вэ. 40 саяын 1 өрөө лүү зүтгэсэн гэж үзье. Хүүтэйгээ 50 сая элбэгхэн болно. 50,000,000/600,000=84 сар гэхээр 84/12=7 жил. Долоон жил сар болгон 600,000 ийг хийж байж 1 өрөө байртай болох нээ. За за заавал 4 хана авах гэж зүтгээд яахав сайхан хашаа аваад байшин бариад авъя. Зүгээр л нэг цөл болсон хашаа, балгас болсон амбаар авахад дор хаяж 10 сая гэнээ. Ккккк... Болдогсон бол ажилынхаа газрыг чирээд хөдөө явчих юмсан. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахгүй юу. Даанч хөдөө үеийнхнээсээ, цаг үеээсээ хоцроно. Үр хүүхэд маань хөдөө өсөөд бусад хүүхдийн адил боловсрол эзэмшиж чадах билүү. Ганц өөрөө л амьдраад дуусчихдаг, амьдралын утга учир үр удам биш байсан бол ч яахав. Сумын төвд помешикүүд шиг амьдрахад харамсахгүй гэхсэн. Аргагүйн эрхэнд байр түрээслэнэ дээ. Би ч гэсэн байрын хугацаа дуусаад дахиад хөлслөх байр хэд хоног хайлаа. Хэд хоног ч гэж дээ бараг сар. 1 өрөө байр сарын 250-350 мянга. 2 өрөө байр 300-500 мянга. 3 өрөө бол ёстой мэдэхгүй ээ талийж өгч. Даварсан байр хөлслөгчид төлбөрөө заавал бүтэн жилээр нь авахийн гэнээ. Хамгийн доод ханш 250,000 аар бодоход бүтнээр нь өгвөл 3 сая төгрөг. Энэ чинь чамгүй мөнгө. Бүтнээр нь өгөх гэхээр мөнгө хүрдэггүй ээ. 5-6 сараар төлбөр авах байр ёстой ховор юм. Сар хайсны эцэст 16-р хороололд арай гэж 1 өрөө байр оллоо. Засвар хийх шаардлагатай. Бөөн нерв.
1, 2 жилдээ байр хөлслөөд цаашдаа болно доо, болох байлгүй гэсэн залуу хүний өөдрөг сэтгэлээр л явж байна даа. Өсгөөд өгсөн ээж аавыг дахиж шаналгаж байр нэхэж суултай биш. Харин ч ачийг нь хариулах цаг ирчихээд байхад. Ингээд бодохоор байр гэдэг зарим хүний хувьд амьдралын эцсийн зорилго, мөрөөдөл нь болдог гэдэг үнэн юмаа. Насаараа байр, унах унаа хоёрын төлөө ясаа цайтал зүтгээд дөнгөж авангуутаа чад хийчих юм даа. Үнэхээр харамсалтай юмаа. Эцсийн эцэст байр, унаа бол зорилго биш харин зорилгодоо хүрэхэд ашиглах амьдралын хэрэгцээ л шүү дээ. Талх мах шиг л.
Энэ бүхнийг бодохоор цалингаараа амьдрах шиг худлаа юм алгаа. Хэдийг нь хурааж байр авахав. Хэдээр нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахав дээ. Өөр л арга замаар, толгойгоо бүүр илүү л ажиллуулж байж байртай болох хэрэгтэй бололтой. Нэгэнт орох оронтой болчихвол бусдыг нь зохицуулж болноо.
За даа тэгээд ТВ радиогоор гарч байгаа хар саарал мэдээллийг энд яриад ч яахав.
Улаанбаатарын амьдралыг бараан талаас нь харвал ийм л байна. Гэхдээ залуусаа ирээдүй өнөөдрөөс эхэлнэ. Өөдрөг байцгаана шүү.

Амьд явбал үхсэн ч яахав хи хи.  

Posted by tuuchii


Нэг найзын минь хундаганы үг. Хи хи өвөрмөц хүмүүс бас байна шүү дээ. Ер нь найзууд гэдэг сайхаан. Надад нэг тэрэгний дугуйнууд найзалдаг гэдэг үг шал худлаа юм шиг санагддаг. Манай найзууд лав төсгүй. Өө мартаж орхиж нэг л зүйл нь адил. Шаардлагатай үед хэнийхээ ч төлөө юу ч хийхэд бэлэн. Чадах бүхнээрээ л туслана даа. Харин төсгүйн хувьд гэвэд их юм бий. Нэг нь бүрэг ичимхийгээсээ хорин хэдэн жил амьдрахдаа хүнтэй унтаж ч үзээгүй байхад, харин нөгөөдөх нь Донжуан байх нь бий. Бас нэг нь жоохон амиа нөхөр байхад, нөгөөдөх нь хамаг юмаа бусдад тарааж явнаа. Ингээд бодохоор найзууд маань бүгд л өөр өөрийн сул, давуу талтай. Бие биенийхээ дутуугаа нөхнө. Гэр бүлтэй, ажил төрөлтэй, найз бүсгүйтэй болцгоохоороо
уулзах нь ховордох юмаа. Бүгд л амьдралд хөл гишгэсэн нь энэ юм байлгүй. Уулзахгүй удахаараа найзуудаа санана гэж жигтэйхэн. Харин удаж удаж нэг уулзахаараа тэнгэр газрыг харин ч нэг нийлүүлнэ шүү дээ. Эрчүүд ч гэлээ ярих юм мундахгүй ээ. Сонин хачин ярина, пиво ууна, хална, дурсамж руугаа орцгооно. Гоё доо гоё. Анх шартахад нь бантан хийж өгч байсан, анхны дурлалдаа хаягдахад нь хамт уйлж суусан, анхны захиаг нь хүргэж өгч байсан гээд л... Нэгэнт блог хөтөлж байгаа болохоор зөндөө олон блог найзтай болмоор байна. 100 сая төгрөгтэй байснаас 100 блог найзтай болох юмсан гэж хи хи. Саяын хэд хоног "айл" нилээн хэслээ. Зөндөө чадварлаг блогчид байнаа. Баннер солилцож найз блогууд болох хүмүүс байвал над руу мсжр дээрэй. Ирээдүй блог хэзээ ч нээлттэй шүү.

Хүн ардаа аан гээд уун гэдээ. Үнэхээр энгийн хэрнээ тасархай шийдэлтэй рекламууд байх юмаа. Би уг нь хэтдээ нэг реклам суртачилгааны агент компанитай болох мөрөөдөлтэй явдаг хүн л дээ. Тийм болоод ч тэр үү заримдаа сайн хийсэн реклам харахаар Монголдоо хийчихмээр санагдаад байдгийм. Та бүхэнтэйгээ зарим нэг санаагаа хуваалцаж байхаар шийдлээ. Ганцаараа бодоод бодоод заримдаа олигтой санаа орж ирдэгүй л дээ. Бүгдээрээ хэлэлцвэл гоё гоё санаа төрөх байхаа.

Санаа 1. Олон нийтийн тээврийн хэрэгслийг рекламанд ашиглах. Гэхдээ өвөрмөц байдлаар хүний анхаарлыг татахуйцаар.
Та бүхэн доорхи зургуудыг хар даа. Гайхалтай биш гэж үү. Графит зурдаг, зураг зурах сонирхолтой залуус маань иймэрхүү зүйлийг төвөггүй хийнэ дээ. Хэн бүхний нүд унахаар байгаа биз.


Автобусны хаалга онгойж, хаагдахаар гоё харагдана биз.

Яагаад заавал Гүүглэ гэж. Olloo ч байж болох юм биш үү.

Хи хи энэ тэгвэл сормуусны будаг ч юм уу хиймэл сормуусны реклам.

Гайхалтай сэтгэсэн байгаа биз. Яг л араасаа нэвт харагдаж байгаа юм шиг.

Энэ харин амттаны реклам. Манайхан ам руу нь kitkat орж харагдахаар зурж чадахгүй гэж үү.

Энэ зурагт тайлбар хэрэгггүй бизээ. Ямар харагдаж байна.

Манайд хаалга нь ингэж онгойдог автобуснууд зөндөө бий.

Бидний сэтгээгүйг л сэтгэсэн байгаа биз.

JetstarAsia.com ийн оронд МИАТ эcвэл Изинес гээд бичиж болноо доо.

Ямар DJ байна даа энэ. Мэдээж шөнийн клубууд ашиглаж болохийн. Өөр ч санаа байж болно л доо.

Ямар нэг амьтны хоол бололтой. Энийг өөрчлөөд хос залуусын эмэгтэй нь өөр сүрчиг түрхсэн эрэгтэй лүү тэмүүлж байгаагаар зурж болох юм.
За энэ мэтчилэн зөвхөн автобус ашиглан өөрсдийгөө сурталчилах боломж ямар их байгааг харж болно. Залуусаа та бүхэн яагаад автобус бааз дээр очоод гэрээ хийж болохгүй гэж. Энэ ямар нэг зардал өндөртэй реклам биш. Та бүхнээс түрүүлж очиж чадахгүй дээ харамсаж л байна. Гэхдээ би хоосон бодож явахаар хэн нэг нь ажил хэрэг болговол зүгээр юм гэж л бодлоо. Цаашдаа иймэрхүү мэдээлэл шинэ санаануудыг үргэлжлүүлэн оруулах болноо. Мэдээж танд таалагдвал. Сэтгэгдлээ үлдээгээрэй залуусаа.

Миний тунхаг  

Posted by tuuchii


Цоо шинэ өглөөний мэнд хүргэе залуусдаа. Миний бие блог нээгээд 31 дэхээ хонож байна. Хэ хэ тэгэхээр нэг сарын минь ой л гэсэн үг. Өмнө blogspot дээр жилийн хугацаанд блог хөтөлж байсан боловч Монгол блогуудтайгаа илүү ойр блог болмоор санагдаад энэхүү блогыг нээсэн. Үүндээ ч сэтгэл хангалуун байгаа. Гайхалтай блоггерууд зөндөө байнаа. Тэдний араас л суралцах гэж мачийж явна даа. Блогспот дээр байхад блогт маань нэг их хүн ханддаггүй л байлаа. Харин блог.мн д бичлэг оруулж эхэлсэн үндсэндээ 10 гаруйхан хоногт 250 гаруй хүн блогийг минь орж сонирхсонд үнэхээр сэтгэл хангалуун байнаа. Үндэсний бренд гэдэг шал өөр байна шүү. Шинэхэн блог болохоор та бүхнийхээ сэтгэгдлээр ангаж цангаж л явна. Зөвлөмж санал хүсэлтээ үлдээж байвал үнэхээр баярланаа. Хамтран ажиллах, найз блогуудтай болох бол миний чин хүслэн билээ. Миний хувьд блогтоо өөрийн толгойд орж ирсэн шинэ санаа, цаг үеийн тухай бодрол, өөрийн хааяа бичдэг шүлгээ, бусдынхаа бичсэн гайхалтай зүйлсийг та бүхэнтэйгээ хуваалцах болноо. Дээрээс нь олон ангиллалууд нэмэх санаа ч байна. Share.gogo.mn буланд маань танд хэрэгтэй зүйлс байж магадгүй сөхөөд үзээрэй. Заримдаа хэрэгтэй хэрэггүй зүйлс ч сараачиж магадгүй миний гар. Хамгийн гол нь Монгол залуустайгаа үзэл бодлоо хуваалцах блогтой болж байгаадаа л сэтгэл хангалуунаас хангалуун байнаа. Та бүхэндээ амжилт хүсье.

Хэн ч давтагдашгүй төрдөг.  

Posted by tuuchii


Áè íýã óäàà äóóëæ ñóóëàà
Á¿õ ë õîðâîîãèéí ìóó ìóóõàéí òóõàé
Áýðòýã÷èí ÿëààã ÷ ¿ëäýýëã¿é
Á¿ãäèéã íü äóóëëàà
Õàðèí àíä ìèíü íàäàä óóðëàæ
Õàìãèéí ìóóãààð íàìàéã áèø ÿëààã äóóëëàà ãýæ
¯íýí ñýòãýëýýñýý ãîìäîæ áàéõ þì
¯çýýä ººðèéí ýðõã¿é èíýýä ìèíü õ¿ðëýý
Çàðèì õ¿íä ìóóëóóëæ ñàéëóóëàõ ÿëãààã¿é áàéäàã áîëîëòîé
Çàëõàã àìüäðàëä õàìààðàëòàé ë ÿâáàë áàðàâ áàéäàãã¿é àæ
Õ¿ì¿¿ñ òýäíèéã ìàãòâàë áàÿðëàí õººð÷
Õàìãèéí ìóóãààð õýëñýí ÷, ç¿ãýýðýý.. . ãýýä èíýýõ þì
Òýäíèéã ãîìäîîõã¿éí òóëä áè îäîî áè÷èæ ñóóíà
Òîì áèø ÷, íîì ãàðãàñàí õýðíýý îðóóëñàíã¿é ãýýä
Òýíýã íàìàéã çàãíààä óíàâàë áè ÿàõ áèëýý
Òýãýæ ãýìòýí áîëñíîîñ “ñàéí” ë õ¿í ÿâúÿ

Хишгээ "Галзуу сэтгэлийн дууль"

Бурхан арай ч дэндүү хатуурхаж дээ.  

Posted by tuuchii

Òýíãýðèéí ø¿¿õýä ºðãºäºë ãàðãàõ íü:

Áè öàðàé ìóóòàé á¿ñã¿é õ¿í
Áóñäààñ áèø áóðõíààñ ë áè áóðóóã íü ýðäýã
Õººðõºí òºðººã¿é ìèíü çºâõºí
Õàéíãàäóó çóðñàí áóðõíû ë áóðóó
Áóðõàí õ¿í á¿ðèéã çóðäàã
Á¿òýëã¿éòýæ çàðèìä íü àëäàà ãàðãàäàã ÷
Íýãýíò àëäñàíûã çàñàæ áîëîõã¿é áîëîõîîð
Íýìýæ, õàñàí áóñàä õýñãèéã íü õè÷ýýæ á¿òýýäýã
Èéì áàéòàë áóðõàí íàäàä ë ãàíöõàí øóäðàãà áóñ õàíäñàí
È÷ìýýð öàðàéã íàäàä ë ãýæ çóðñàí áîëîõîîð áè ãîìäîëòîé áàéíà
Îíèãîð í¿äòýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Îâîî äîðèóí õàìàð çóð÷èõã¿éäýý
Îðñãîé ø¿äòýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Îìãîëîí ñàéõàí õºмñºã çóð÷èõã¿éäýý
Äàðâàãàð óðóóëòàé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Äàëáàãàð áèø ÷èõ çóð÷èõã¿éäýý
Õýëáýðã¿é õà÷èí í¿¿ð çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Õýíä ÷ ãîëîãäîõîîðã¿é áèå çóð÷èõã¿éäýý
Áîãèíî õ¿ç¿¿òýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Áóñäààñ ë ñàéõàí öýýæ çóð÷èõã¿éäýý
Óíæóó ìºðòýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Óðàìòàé íàðèéõàí áýëõ¿¿ñ çóð÷èõã¿éäýý
Õàâòãàé áºãñòýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Õàâüä ãîëîãäîõîîðã¿é õºõòýé çóð÷èõã¿éäýý
Ìàõëàã áèåòýé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Ìàéãà áèø õºë çóð÷èõã¿éäýý
Òýãøã¿é ìóðóé õóðóóòàé çóðæ áîëíîî, áîëíî
Ãýõäýý…
Òàâõàéã ìèíü ë çºâ çóð÷èõã¿éäýý
Áàñ áîëîîã¿é ýý, ÿàð÷ áàéãààä
Ñàâòàé áýõýý çóðãàí äýýð ìèíü àñãà÷èõààä
Áóääàãã¿é þìàà ãýõýä àð÷÷èõàëã¿éãýýð
Ñýâõ øèã öîîã áèåòýé õýâýýð ìèíü
Àìüäðàëðóó íàìàéã ÿâóóë÷èõñàí þìäàà
Àéäàà òýð ¿åä ÿðüæ ÷àääàã áàéñàíñàí áîë
Àéëã¿é áóðõíûã ñ¿ðä¿¿ëæ çàãíààä ÷ õàìààã¿é
Àõèí ººðèé㺺 ñàéõíààð çóðóóëàõ áàéëàà
Èéìýýñ áè ãîìäîëòîé áàéíà
È÷äýãã¿é áóðõíûã ø¿¿õýä äóóäàæ áàéíà

Òýíãýðèéí ø¿¿õýä ºðãºäºë ãàðãàñàí:
Áóðõíûã çàíàã÷ îâîãòîé Öàðàé ìóóò
(Æè÷:
Îìîãøèæ óóðëàí
Îäîîã õ¿ðòýë ãîìäñîíäîî
“Áóðõíûã ø¿òýã÷” íýðò ººðèéí îâãîî
“Áóðõíûã çàíàã÷” áîëãîí ñîëüñîí áîëíî)

( ªì㺺ëºã÷ººð: Øóäðàãà Õóäàë÷ )

Хишгээ "Галзуу сэтгэлийн дууль"

Áóñäûí í¿äíýýñ àíãèä áè…


Áè áóñäûí í¿äèéã á¿ëòýðòýë
Á¿õíýýñ ñîäîí, á¿ãäýýñ äýýðýíã¿é õàðàãäàõ ãýæ
Á¿ëöýí ÷ ãýëýý áîðõîí, öîãòîé í¿äýý
Á¿õýëä íü õàðààð, áóã øèã õàðàãäòàë íü áóääàã
Õ¿ì¿¿ñ íàìàéã ÿíç ÿíçààð ÿðüäàã
Õ¿ñâýë òýä ìóóëäàã áàñ ñàéëäàã
Äóð íü õ¿ðâýë ìàãòäàã
Äóðã¿éã íü õ¿ðãýâýë ºº÷èëäºã
Óóë íü:
¯õýë íàäàä ýðò èðæ ìàãàä ãýñýíäýý
¯õëèéã òîñîæ òàìûí ºí㺺ð ãî¸ñîí ìèíü ýíý
Øºíººð áóñäàä äîîæîîã¿é õàðàãäàõã¿é ãýñýíäýý
Øóëàì áîëæ òýäíèéã àéëãàõààð ãàíãàðñàí ìèíü ýíý
ªìñºæ ç¿¿ñýí, ºíãºëæ áóäñàíààðàà
ªºðºº áè òýäíýýñ ÿëãàðàõ äóðòàé
Ýíãèéí èæèë áàéäàë, óéòãàðò íýãýí õýìíýëä
Ýðãýõ àìüäðàëûí æàìààð õóòãàëäàí îðîõûã áè õ¿ñäýãã¿é
Õîðâîîä íýãýíò ë “Áè” ãýäýã õ¿ã áàéãààãààñ õîéø
Õóíäàãàí äàõü äàðñ øèã ãàíö ë áàéÿ
Õîäîîäîíä îðîîä øèíãýí àëãà áîëäîã øèã íü
Õîæìûí ¿õëýý èðòýë ñîäîí ë àìüäàðúÿ
Íàéçóóä ìààíü íàìàéã óóðòàé ãýäýã ÷
Íàíäèí íºõºð íü áàéæ áè ÷àääàã
ͺõºä ìààíü íàìàéã çºð¿¿ä ãýäýã ÷
Íîõîé áîëæ òýäíèéã õýçýý ÷ áè áîîðëîõã¿é
Íýã òàëààð áè ìóó õ¿í, ìóóõàé îõèí
ͺ㺺 òàëààð áè ñàéí õ¿í, ñàéõàí îõèí
Á¿òýõã¿é, îëèãã¿éä äóðëàæ, õººöºëäºæ ÿâäàã áîëîõîîðîî áè
Áóñäûí ñàéõíààñ ñ¿ðäñýíäýý, ìàãàäã¿é çýâ¿¿öäýã áàéõ
Ñ¿ã ñ¿íñýíä èòãýæ, øºíººð òýäíèéã ýðäýã áîëîõîîðîî áè
Ñýòãýëäýý òýäíýýñ ººð ãýäãýý ñýì ñýìõýí äîòðîî ìýäýðäýã áàéõ
Ãàäíàõ ºíãºíä ìèíü õóóðòñàí òàíèõ òàíèõã¿é õ¿ì¿¿ñ íàìàéã
Ãàë øèã óóðòàé, ÷óëóó øèã ñýòãýëòýé, øºíº øèã äîòîðòîé ãýæ áîääîã áàéõ
Ýí¿¿õýíä îéðõîí ñýòãýëð¿¿ ìèíü ºíãèéñºí çîðèãòîí õàðèí íàìàéã
Ýõýý ¿ã¿éëñýí áîòãî øèã ýìçýãõýí, óÿðàìòãàé ãýäãèéã ìýäýðíý
Øèë ç¿¿æ, íîì ñóãàâ÷ëààã¿é áîëîõîîð íàìàéã
Øºíººð ë çóãààëæ, ç¿ãã¿éòýæ ÿâäàã áàéõäàà ãýæ òýä òààöãààäàã
Õè÷ýýë ÿðüæ, áîëîâñîí çàãíàäàãã¿é áîëîõîîð íàìàéã
Õîë ÿâàõã¿é, áóñäààñ ÷ ãàâèõã¿é ãýæ òýä ä¿ãíýöãýýäýã
Áóðóóòãàõã¿é ýý, áè òýäíèéã
Áè òèéì ë õàðàãäàõûã õ¿ññýí õîéíî
Óðàëöàõã¿é ýý, áè òýäýíòýé
Óãòàà áè òýãýæ ë õàðàãääàã õîéíî
Òèéìýýñ… Õîðâîîãèéí æàìààð õºãøèðò뺺
Õîâäîã ¿õëèéã èðæ àâòàë íü
Õîðñîë òºð¿¿ëæ, çýâ¿¿í áàéñàí ÷ õàìààã¿é
Áè ÿã îäîîíûõ øèãýý àìüäàðñààð áàéõ áîëíî

Хишгээ "Галзуу сэтгэлийн дууль"

Төрийн төлөө оготно  

Posted by tuuchii

Оршил. Эртээ урдын цагт энэ ардчиллаас өмнөхөн нэгэн улсын төрийн хэргийг улаахан хацарт Можгор нам дангаар шийддэг байв. Можгорийнх гэсэн тодотголгүй л бол ганц алхам ч алхахад хэцүү. Харин Можгорт элсэж, түүний "ах ёсны чин сэтгэлийг" ойлгох юм бол бүх юм окей. Тоглоомын дүрэм маш энгийн. Ах нь дүү нартаа санаа тавина, болохгүй тийш хазайвал жавтий хүртээнэ. Ийм дүрэм бий болоход Можгорын бага насны хүмүүжил чамгүй нөлөөлсөн байна.
Уг нь багадаа ард түмэндээ ачлалтай сайн хүү байсан гэдэг. Бие жижигтэй төрсний гайгаар том хүүхдүүдэд үргэлж дээрэлхүүлэх тул хөрш айлын атаман Ивантай хуурай ах дүү бололцож. Хэсэгтээ сайхан л байлаа. Иван ах хүчтэй, ууртай, хонзогнорхуу болохоор хүн болгон айна. Дүүд нь барагтай бол гар хүрч зүрхэлэхээ болив.
Харин тун удалгүй Иван ах дүү нарыгаа ч харгисладаг гаж донтон болох нь мэдэгдэж эхэллээ. Можгорыг үргэлж зодно, өөрийн хүслээ хүчээр тулгана. Үүний дараа Можгор нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ах бол хамгийн хүчирхэг, нууцлаг, бүхнийг зохицуулагч байх ёстой. Ахыг бүгд хүндлэх ёстой. Хүндлэхгүй бол тэр хамгийн аюултай дүү, түүнийг цээрлүүлэхгүй бол толгой цусдана. Үүнээс хойш олон жил өнгөрчээ. Иван ахын жишгээр дүү нараа сургаж, цээрлүүлж бүх зүйлийг хянаж байлаа. Гэтэл гай газар дороос гахай модон дотроос гэгчээр 1990 он гарч байдал өөрчлөгдөв. Дэлхий дахинд шинэ үе ирж Иван ах хүртэл хөгширчээ. Дүү нар ч өсчээ. Шинэчлэлийн вирус салхиар хүчтэй халдварлаж дүү нарын гарыг загатнуулж эхлэв. Тэр дундаа дуулгаваргүй Ховордорж тэргүүтэй эсэргүү нэртэй дүү нарын дуу чангарч эхлэлээ. Бид бол можгор биш харин төрөлхийн л хожгорууд гэж уриалж эхэлцгээв.
Ахад зодуулж залхсан ард түмний санаа сэтгэлийг эргүүлж, цөсийг нь хөөргөж байлаа. Угийн омогшил ихтэй ард түмэн ч амттайхан эрх чөлөөнөөс буцсангүй. Ард түмэнгүй бол можгор ах маань юу ч биш болохоор буруу харж уйлж, зөв харж төв царайлсаар эрх мэдлээ хожгор хэмээн өөрсдийгөө нэрийдэх дүү нарт шилжүүлэв. Үнэндээ бүх эрх мэдлийг биш л дээ. Ахад үнэнч дүү нар байсан болохоор можгор болон хожгорууд ард түмний хамтран эзэмшигч боллоо. Можгорын зүрхэнд хонзон үлдсэн л байж таараа. Нэг тогооноос хооллох болсон хожгоруудын толгойн дээр халуун шөл хөмрөх өдөр заавал ирнэ гэж нууцхан шүдээ хавирч үлдлээ. Сурсан занг сураар боох биш дээ. Можгоруудын хонзон, арга барилыг жулдрайхан хожгор байтугай бурхан багш ч ойлгоход хэцүү. Сайнтай муутай олон ч сонгуулийн нүүр үзвээ.

Эхлэл. Эртээ урдын цагт биш энэ жилийн 7 сард улсын хэргийг шийтгэх 76 цэцнийг сонгох их уралдаан болвоо. Зарим тойрогт 7 чавганц уралдаад 1 нь түрүүлэв. Энэ бол зайлшгүй л зүйл учраас ард түмэн нэг их гайхсангүй. Болдог юм болдгоороо боллоо ёсоороо жамаар гэж. Гэтэл зарим нэгэн тойрогт чавганцтай уралдсан залуус хол хойно хаягдав. Энэ юу болвоо. Эр бяр нь жагссан залуусыг тасархай хаяж хурд хүчээ гайхуулсан чавганцуудын ихэнхи нь можгорынх гэсэн шошготой байв. Энэ онд аль хэдийнээ 7 болсон хожгоруудад цэцдийн уралдаан мэдээж таалагдсангүй. Гэхдээ зарим нэг Можгор намын залуусыг хол хаясан Хожгор намын чавганцуудыг эс тооцвол.

Өрнөл болон хардалт. Олон асуулт гарч ирэв. Олны гайхшыг төрүүлсэн тэр чавганц нар үнэхээр биологийн хуульд захирагддаггүй бие махбодийг бурхнаас өвлөв үү, магадгүй хөнгөн атлетикаар төгс болтлоо хичээллэв үү. Аль эсвэл залуус стадионыг 10 тойрж байхад 3 тойроод шүүгчийн "маш санаандгүй гаргасан " алдааны харгайгаар тойргоо гүйцээлгүй илүү тоолуулаад түрүүлчихэв үү.
Сүүлийн таамаглал амьдралд илүү ойр учраас хожгорууд эсэргүүцэх нь мэдээж. Ард түмэн юу болоод байгааг сэхээрч чадахгүй байв. Нүд чих нь болсон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд 2 талцан секунд тутам эфирт нь өөрийгөө шудрага иргэн гэж нэрийдсэн можгор болон хожгоруудын ам шүд алдсан тангараг цуурайтаж байлаа. Ганц гэрчлэх хүн нь бурхан багш байсан хэдий ч Можгор намын хонзогнол, сүрдүүлгээс айгаад өргөөнөөсөө ч цухуйсангүй. Бурхан багшийн үгүйд бүх л зүйл замбараагаа алдаж эхлэв. Чавганцад хожигдсон доголон нулимстай залуусын бухимдал, уралдааныг дахиулах сонрхолтой хэсэг бүлэг можгор болон хожгорууд, үнэн учрыг олох гэж гайхаш нь тасарсан ард түмний урсгал Ах намын байрны өмнө цугларлаа.
Можгор ахынхан сандарч эхлэв. Гишүүдээ цуглуулав. Мэргэн арга хайж эхэллээ. Хожгоруудаас нэг нүүдэл түрүүлж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол уралдааныг шүүсэн шүүгчдийн "маш санаандгүй алдаа" илрэх аюулд оржээ. Энэ илэрвэл ертөнцийн төгсгөлөөс ялгаа байсангүй. "Өөрийг нь өөрөөр нь багалзуурдуулъяа", "Хүний гараар могой бариулъяа","Өрөвдүүлье, Монголчууд ялагдаж байгаа талд нь ордог шүү дээ" гэх зэргийн олон санал гарч ирлээ. Удтал зөвлөлдсөний эцэст дээрхи аргуудын комбинаци болох намын байрыг золионд гаргасан "Хүчирхийлэлд өртсөн можгор" нэртэй аргыг дуу нэгтэй сонголоо. Зарим нь тэр дороо хувцасаа сольж гараад намын байр луугаа чулуу шидэж эхлэв. Зарим нь цагдаа цэргийн байгууллага руу утасдан жагсаалыг тараах хүн хүч явуулахгүй байхыг зарлигдав . Харин жагсаалыг дэврээх салхи болгох зориулалтаар цөөн тооны цагдаа хүслээ. Мэдээж Монголын төрд энэ мэтийн жагсаалыг нэг их сүр болголгүй, хүчирхийлэл үүсгэлгүйгээр тараачих хангалттай тооны цагдаа цэрэг байлгүй яахав. Бүх зүйл төлөвлөснөөр болж байлаа. Авчирсан цөөхөн цагдаа нь цугласан олныг резинэн сумаар буудаж шарыг нь хөдөлгөчихөөд зугтаж байв. Үнэндээ цагдаа нарын буруу ч гэж юу байхав. Удирдлагууд л муур хулгана болох ажлыг зохион байгуулсан. Цагдаа нарыг болон гэнэнхэн хожгоруудыг жагсаалын галыг дарахад бус харин гал дээр шар тос асгахад ашиглаж байв. ТВ-р намын дарга байраа сахин сууж байна, зэрлэг бүдүүлэг танхайчууд цагдаа зодож, түймэр тавьж байна гэх мэдээллүүд ар араасаа хөврөв. Гэнэн итгэмтгий, цагаан цайлган, түргэн ууртай Монголчуудын тархийг хялбархан угаав. Салхи эргэлээ.
Ард түмэн Можгоруудыг өрөвдөж эхлэв. Төр төмөр нүүрээ энэ танхайчуудад гаргах ёстой гэж бүгд л шуугиж эхлэв. Одоо нэгэнт санасандаа хүрч байгаа оножээ. Одоо ард түмнээс зөвшөөрлийг нь авчихсан учраас сахилгагүй дүү нарыг цээрлүүлэх цаг нь иржээ. Онц байдал зарлан, мэдээллийн хэрэгслүүдийг хааж байгаад хуягт танк, цагдаа цэрэг дайчлан буудаж алахыг нь алж, баривчлахыг баривчлав. Ард түмний сэтгэл дээр тоглосон эмгэнэлт жүжиг өндөрлөлөө. Одоо ганц байгаа мэдээллийн хэрэгслээр дуртай юмаа яриж, дунд чөмгөөрөө жиргэх л үлдлээ.

Төгсгөл. Энэ бүхний дүнд хэн юу хожив.Ард түмний ойлгосноор буюу, ард түмэнд Можгор намын ойлгуулснаар намын байрыг шатаасан, уран зургийн галлерей дээрэмдсэн хүмүүс л хожсон мэт. Гэтэл өөрсдөө за та нар дээрэмд, шатаа, та нар бол эрх чөлөөт хүмүүс, та нарыг юу ч зогсоож чадахгүй гэж зогсохдоо ил ба далд хэлбэрийн камераар бүгдийг баримтжуулж авсан. Энэ бүхний эцэст ард түмний сэтгэлийг эргүүлсэнийхээ дараа бичлэгээ буцааж гүйлгээд л хялбархаан гэгчээр бүгдийг баривчлаад хоричихлоо. Цагдаа болон жагсагчид адилхан л ард түмэн. Жагсагчдийн уур хилэнг өөрсдөөсөө зайлуулан цагдаа цэрэгт шилжүүлснээр ард түмэн өөрөө өөрсдийгөө шийтгэж байна. Өөрөө өөрөөсөө өшөө авч байна. Эрх баригчид энд хожлоо.
Энэ бүхний дүнд хэн хохиров. Мэдээж ард түмэн. Эв нэгдлээрээ, үр хүүхэд хань ижлээрээ хохирлоо.
Энэ бүхэн хэний буруу вэ? Эрх баригч 2 нам, учраа мэдэхгүй жижиг намууд, булхай хийгчид, ялагдаж сураагүй, ойворгон хүмүүс энэ бүхэнд буруутай. Эд хэн бэ гэдгийг бид зөв таних л чухал. Хэдий болтол хүний тоглоом болж, өөрөө өөрсдийгөө шийтгэх юм бэ? Монголчууд бид чинь эвтэй байхдаа хүчтэй.

 

Posted by tuuchii













Үхлийн тухайн хааяа би боддогийм.
Үг сольж үзсэн ч юм шиг заримдаа санагддаг
Царил барьсан хар хувцастай хүн санаанд ордоггүй.
Царайлаг төрхөнд нь гуниг нэвчсэн бүсгүй харин байдаг.
Бүдэг бадаг оюунд минь сүүмэлзэж
Бүүр түүрхэн үзэгдэж булингар үүсгээд оддог.