
Ямар ч хүний яриандаа хамгийн их хэрэглэдэг үг бол “би” гэсэн үг байдаг. Хоёр хүн уулзаад ярьж байна. “Би ингэлээ, би тэглээ , би тэгэх байсан юм “. Нөгөө хүн нь энэ хооронд бодож байдаг. Харин би бол тэгнэ, би тэгсэн гээд л. Тэгээд ярианыхаа завсар заагаар мөн л “би”-гээ ярьж эхлэнэ дээ.
Тэгвэл эдийн засаг гэдэг үг амьдралд маань хэр хэрэглэгддэг вэ? Мөн ялгаагүй бидний амны уншлага шүү дээ. Орой болгон зурагтаар улс орны эдийн засаг гээд ярьж байна. Оюутны байранд ороход “Ойрд гэрээс мөнгө ирэхгүй эдийн засгийн байдал бүрхэг байнаа”гэж ярих, ямар ч сонин аваад харсан эдийн засаг гэдэг үг нэжгээд орсон л байгаа даа. Ухаан орсон цагаасаа л бид ТҮЦ-с худалдаа хийж, нийтийн унаанд сууж эдийн засгийн харилцаанд орж эхэлдэг.
Мөч тутам , алхам тутам тааралдах энэхүү үгийн дор бид юуг ойлгодог вэ? Эдийг засахуй урлагаа гэж... Баахан тоо, статистик, лут лут томъёогоор л ихэнхи маань төсөөлдөг. Энэ төсөөллөөр бол эдийн засагч хүн амьд тооны машин байх ёстой . Хэдэн “том ” эдийн засагч л байвал тоо бодож нүдээ эргэлдүүлж байгаад сайхан сайхан арга зам тодорхойлоод , түүгээр нь бид яваад л бүх юм болчихгүй. Магадгүй үүнийг бүр оргүй үгүйсгэж болохгүй байх л даа. Гэхдээ л...
Монголын маань эдийн засагчдын дунд өөрийнхөө эдийн засгийг ч бөөцийлөөд авч явж чадахгүй бойтоглоод явж байдаг хүмүүс цөөнгүй. Тэдний нэг л болчихгүй юмсан. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэсэн ардын минь сайхан үг бий.
Миний хувьд зөв замаар явсан, явж буй гайгүй хэдэн бизнесмэнийг жинхэнэ эдийн засагчид гэж боддог юм. Тэд л эдийг засах урлагийн цаад мөн чанарыг ойлгож чадсан хүмүүс юм шиг санагддаг. Цөөнгүй эдийн засгийн мэргэжилтнүүд энэ дунд явж буй. Мэргэжлээ амьдралдаа хэрэгжүүлж чадсан, олон олон хүнийг ажлын байраар хангаж “тэжээж” байгаа хүмүүс. Татвараа төлөөд , нийгэмдээ тустай үйл ажиллагаа явуулаад улс орныхоо эдийн засгийн нэгээхэн хэсгийг өргөөд л явж байна.
Бүх хүнээ байг гэхэд олонхи маань баялаг, мөнгө бүтээх чин эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө зүтгэлтэй бол манай мэргэжилтнүүдтэй мөн сайхан гар нийлэхсэн. Ийм ард түмэнтэй бол ерөнхий бодлого, арга замыг нь тодорхойлоод чиглүүлээд өгөх чадвартай эдийн засагчид тийм олон биш ч гэлээ цөөнгүй төгсөж байна. Хамтдаа хөгжинө гэдэг энэ.
Энэ бол бүх хүн эдийн засаг сур гэсэн үг бишээ. Үнэхээр тухайн хүн тэр бүр энэ талын мэдлэг эзэмших боломжгүй байж болох юм. Хүн бүхэн их дээд сургуульд сураад эдийн засаг судлана гэдэг хэцүү. Гэхдээ анхан шатны практик мэдлэгийг заавал тэндээс хайх хэрэггүй л болов уу !? Хөдөлмөр гэж амьдралын том сургууль , алдаа оноо гэж профессор багш байна.
Ингээд бодохоор бүх хүн эдийн засагч , харин сургуульд нь сурч байгаагийн хувьд бид “ахлах” эдийн засагчид. Гэрэл гэгээ , баялаг , сайн сайхан, эрх чөлөөний төлөө тэмүүлж байдаг миний мэргэжил сайхаан. Би бахархаж байна. Илүү ихийг сурч мэдэхийг хүсэж байна.
2007 он.

Сэтгэл минь хүртэл чиний талд орчихоод
Сэлүүргүй завь шиг явах юм гээд намайг зэмлэдэг болчихож
Өөрт чинь би уусчихжээ хонгор минь
Өчигдөр ,өнөөдөр, маргааш минь бүгд чамаар дүүрчихэж.
Хоног өдрүүдийн тэртээд чамайг анх харахад
Хоёрхон цагаан өнгөн дээр эгшиглэж байсан сэтгэл минь
Уулзах бүрийд хөглөгдөж, санах бүрийд “бичигдсээр”
Уянга яруу төгөлдөр симпони найрал болж дээ
Ихэмсэг биш эгэлхэн занг чинь би хайрладгийм
Энгийн мөртлөө сэтгэл татам төрхөнд чинь би дурладгийм
Илүү ч үгүй ,дутуу ч үгүй цэвэрхэн гоёлд чинь би баясдагийм
Ээжийг минь үргэлж санагдуулах халамжинд чинь би уярч явдагийм.

Хэрвээ та нэгэнт шийдэж
Хэн нэгнээс өндөрт гарахыг хүсвэл
Хүн хүнээс агуу зорилготой бай.
Хүрэх боломжгүй гэх тэр оргилд тэмүүл.
Урагшлах зам хэцүү, бартаа чулуу ихтэй.
Ухарч няцмаар санагдах бэрх өдрүүд цөөнгүй.
Энэ л үед та зориг шантарч болохгүй
Ээлжит чулууг дөрөөлөн цааш мацах ёстой
Ахих тусам хүч орж
Алдах тоолонд туршлага суусаар
Алсын оргилд нэг л өдөр та хүрнэ.
Ахиад ямар ч оргилоос айхгүй үе танд ирнэ.
Эргээд нэг хараарай уулын бэл тийш
Энгийн гэж нэрлэгдсэн хүмүүс танд харагдана.
Өгсөхөөс шантарсан учраас тэд тэндээ үлдсэн.
Өөдөө мацсан учраас та энд ирсэн.
Та бүгдийг харахгүй ч
Тэд таныг харцгаана.
Таны хэлсэн үгс
Салхиар дамжин цуурайтна.
Харин та үүндээ
Бардаж огт болохгүй.
Хальт гишгээд унасан
Хүмүүсийг бүү давтаарай.
Даруу шудрага зангаар оргилд өөрийгөө бэхэл
Дахиад цааш өгсөх арга замыг хай.
Энэ л амьдралын тань утга учир
Эгшин бүрээс , алхам тутмаас азжаргалыг та мэдэр.
Б.Тулга
Георг Вильгелм Фридрих Гегель
Агуу хүн тэр чигээрээ төрдөггүй.Агуу хүнийг агуу зорилго бий болгодог . Тэд хааш явж буйгаа сайн мэддэг. Түүндээ хүрэх төлөвлөгөөтэй байдаг. Бусдын боломжгүй гэж боддог бүхнийг бүтээдэг хүмүүсийг агуу хүн гэж ойлгодог.
Тэмүжин гэгч тэр хөвгүүн нэгдсэн Монгол улсыг байгуулах эрмэлзэлгүй байсан бол өнөөгийн Монголчууд бид байх байсан ч билүү. Магадгүй найман шаргаа алдчихаад заяагаараа болог гээд орхисон бол тэр насаараа тарвага зурам хөөцөлдөж бор гэдсээ борлуулаад сууж байх байсан ч юм билүү. Дээрх удирдагчид бүгд дэлхийг нэгдсэн нэг улс болгох зорилготой байсан. Үгүй бол Гитлер гамбургерээ идээд, Наполеон усан үзэмээ тариалаад, Цезерь ром дарсаа уугаад л насыг барах байсан нь лавтай.
Миний бодлоор хүмүүсийг гурав ангилж болох юм шиг санагддаг. Өнгөрснөөрөө амьдардаг хүн. Энэ хүн азгүй хувь заяандаа бухимдсаар , ядруухан гэр бүлд төрсөндөө гомдсоор дуусдаг. Өнөөдрөөрөө амьдардаг хүн. Ийм төрлийн хүмүүст санаа зовоод байх зүйл байдаггүй. Болж байна, бүтэж байна. Маргааш юу болохыг ёстой чөтгөр бүү мэдээ гэж. Ингэж явсаар нэг л өдөр эмгэн, өвгөн болцгоодог. Хөгшрөх тусмаа шаналах нь нэмэгдсээр хорвоогийн жамаар талийна даа. Харин үлдсэн хэсэг нь ирээдүйгээрээ амьдардаг хүмүүс . Тэд маргаашийг , жилийн дарааг , хагас зууны дараахийг харж амьдардаг. Ирээдүйд хаана хүрэхээ мэддэг. Ийм учраас үргэлж эрч хүчтэй урагшаа тэмүүлж амьдардаг. Төсөөл дөө. Энэ гурван хүний нэг нь ухарч яваад юманд торж унаад л нөгөө нэг нь хөл доорхоо таг ширтээд хаашаа явж буйгаа мэдэхгүй. Алхаад л байна, алхаад л байна. Харин үлдсэн нэг нь очих газраа олж харчихаад түүн рүүгээ чигээрээ алхдаг.
Зорилгогүй хүн хаана хүрэхээ мэддэггүй учраас юу хийхээ мэддэггүй. Харин цаг хугацааг хий дэмий үрдэг. Бенжамин Франклин хэлсэн байдаг.
“ Цагийг үрэх нь зугаа цэнгэлийн дээд туйл юм” гэж . Хүмүүс бидний чадвар цаглашгүй билээ. Энгийн хүмүүс тархиныхаа 0,1 хувийг ашигладаг гэж байгаа, гоц ухаантнууд 0,2 хувийг суут ухаантнууд 0,3 хувийг ашигладаг. Ийм өчүүхэн хувиас зорилгогүй хүн магадгүй тэг мянганы нэгийг нь ашиглаж байгаа бизээ. “Делл Компьютер Корп” компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл ямар ч боловсролгүй нэгэн. Харин хүүхэлдэйн киноны загалмайлсан эцэг Уолт Дисней 8 настайгаасаа л эцгийнхээ дарамтан дор өвлийн хүйтэн өдрүүдэд бээрэн байж , сонин тараах ажлыг цалингүйгээр хийж байлаа. “Эплл Компьютер”-н анхны удирдагч , үүсгэн байгуулагч Стив Жобс мөн л их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгүй нэгэн. Америкийн телевизийн од , кино жүжигчин , бизнес хатагтай Опра Уинфриг танихгүй хүн өнөөдөр үгүй . Үнэхээр л АНУ-н үндэсний баатар гэж нэрлэж болно. Түүний бага нас , өссөн орчин үнэхээр тамын тогоо шиг байсан гэдэг. Тэр эхийнхээ хүсээгүй хүүхэд нь байсан бөгөөд эмээ дээрээ бөглүү фирмд өсчээ. Үүний дараа еврейн хороололд эхтэйгээ амьдрах болж тэнд 9 настайдаа 19-тэй үеэл ахдаа хүчирхийлүүлэв. 14-тэйдээ гэрээсээ оргосон гэгдэж хүүхдийн колонид суун, хүүхдээ дутуу төрүүлсэн байна.
Дээрхи хүмүүс өнөөдөр бүгд дэлхийд алдартай толгой баячууд. Энэ хүмүүсийн намтрыг уншаад суухад нэг л ижил талууд анзаарагдана. Оргилд хүрэх асар их эрмэлзэл, түүндээ хүрэх зорилготой байдал, цуцашгүй шаргуу тэмцэгчид.
Бидний амьдардаг ертөнц маань хязгааргүй том билээ. Ирээдүйд бид хаана ч , юунд ч хүрч болно. Энэ боломж бололцоо бүх хүмүүст ижилхэн нээлттэй байдаг. Бурхан гэж байдаг бол хүн бүрт ижил боломж, ижил хишиг хайрласан. Харин хүмүүс сэтгэхүйн цар хүрээгээрээ л энэ бэлгийг их бага янз бүр хүртдэг. Бага хүрээнд сэтгэдэг бол маш их боломжийг алдана гэсэн үг. Монголчууд бидний олонхи маань гурван өрөө байр, унах унаатай болчихвол л амьдралын нь зорилго биелнэ гэж бодоцгоодог. Тэгэээд л түүнийхээ төлөө цалингаа чимх чимхээр нөөцөлж, бусад боломжийг харах билгийн нүдээ таг аньсаар амьдралаа барна . Насны эцэст байртай, машинтай болох байх л даа. Гэвч тэр хүнд маань арван давхар хаузтай болох, Хавайд амрах боломж байж л байсан. Хүн ер нь ганцхан амьдрахдаа зуун хувь амьдралыг ашиглаж, мэдрэх хэрэгтэй. Өөрийгөө бүрэн дайчлах, сорихуйц том зорилгын төлөө явцгаая.
Шунал бол урам зоригын дээд хэлбэр бөгөөд сэтгэлийг бүрэн эзэмдсэн, бүгдийг хамарсан шинжтэй байдаг гэж байгаа. Агуу их зорилгод шунан дурласан хүн хэзээ ч бууж өгдөггүй. Гагцхүү энэ шунал маань зөв шунал байх естой. Их мөнгөний төлөө шунах сайхан амьдрахын төлөө шунах хоёр ялгаатай зүйл юм. Цөмийн бодис болох ради зэрэг асар чухал элементүүдийг нээсэн Мари Кюри гэгч эмэгтэйг бид мэднэ. Энэ эмэгтэй том зорилго тавьж түүнийхээ төлөө мятаршгүй тэмцэж зүрх сэтгэлээ өгсөн учраас л хүн төрөлхтөний түүхэнд нэрээ үлдээж чадсан. Нээлтийнхээ өмнөх долоо хоногт ганцхан улаан лоолиор голоо зогоож, өдөрт хоёрхон цаг унтдаг байсан. Дээрээс нь радио идэвхит бодисын хордлого биеэр нь туурч байсан гээд боддоо. Ямар их хүсэл эрмэлзэл вэ.
Том зорилгын талаар Америкийн хамгийн том баячуудын нэг Дональд Трамп гайхалтай зүйрлэл хэлсэн байдаг. Бид бүхнийг том жижиг янз бүрийн онгоцууд гэвэл цөмөөрөө янз бүрийн өндрөөр нисцгээдэг. Таны байрлал ямар өндөрт байна вэ? Таны байшил өндөр байх тусам харах хүрээ чинь тэлж улам алсыг харна. Гэвч өндөр байх тусам унах үе ирвэл чанга унадаг. Өндрөөс унахгүй байх аргуудын нэг бол та өөрийнхөө амьдралыг хэрхэн сайн байгааг ба өөр олон зүйл намайг хүлээж байна гэдгийг мэдрэх явдал юм. Өөрөөр хэлбэл доошоо харж болохгүй, тэгвэл толгой эргэж доошоо унана. Тиймээс урагшаа л харж урагшаа л тэмүүлэх нь зөв. Би хаашдаа тэнд очиж чадахгүйдээ гэж бодвол өрөөсөн далавчаа, магадгүй хоёр далавчаа хоёуланг нь өөрөө тайраад хаяж байгаатай ялгаагүй. Бурхан хүн бүрт л ижил хэмжээтэй, хангалттай түлш өгсөн. Хүсч л чадвал дуртай зүгтээ нисэж чадна гэсэн үг. Ихэнх хүмүүс маш доогуур нисдэг , учир нь тэд сүйрэхээс айдаг. Зарим нь бүр огт нисэхгүй, нислэгийн талбай дээр зогсоод хэн нэгэн ирж араас нь түлхэхийг хүлээгээд л зогсож байдаг. Дональд Трамп бүх цаг үед амжилттай байгаагүй ээ. 1980-д оны сүүлээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл унахад түүний өр 9,2 тэрбум доллар болж байсан. Монголд бол энэ мөнгөөр нь тус бүрийн нь 30,000 доллараар тооцоод 300,000 ширхэг нэг өрөө байр худалдаж болно. Асар том тоо байгаа биз. Энэ хүн агуу том зорилго, түүнийхээ төлөө цуцашгүй тэмцсэний хүчээр л өнөөдөр эргээд тэрбум тэрбум долларын хөрөнгөтэй болж чаджээ. Гайхалтай. Бусдын боломжгүй гэж боддог зүйлсийг бүтээж, гүйцэлдүүлж чаддаг учраас л энэ хүнийг их хүн, агуу хүн гэж бүгд хүлээн зөвшөөрдөг.
Энэ бүхний эцэст хүн өөрөө өөрийгөө л бүтээдэг , агуу зорилго тавих тусам агуу хүн бүтээдэг гэж хэлмээр байна. Хэрвээ та энэ мөчид өөрийн зорилгоо тодорхойлж амжаагүй яваа бол өөртөө итгэлтэйгээр агуу зорилгыг тавиарай.
Ухаад үзээрэй.
-
►
2008
(21)
-
►
August
(16)
- Тамхичдаа наашаа...Юм яръя.
- Уухай... Монгол түмэн мандан бадраг...
- Тангараг өргөсөн эмч буюу хорт хавдрын синдром
- Эмээ өвөө бясаа гурав буюу завхрал.
- Хатуу зөөлөнтэй хорвоо. Ай амьдралаа гэж...
- Үрээ гэсэн сэтгэлээ гэж. Шувуу хүртэл....
- Үл таних ундаа илрэв.
- Монгол Швейцариас дутахгүй.
- Цөөхөн боловч жихүүцмээр
- Улсынхаа нийслэлд амьдрахуй.
- Амьд явбал үхсэн ч яахав хи хи.
- Ирээдүйн рекламны мангасуудад зориулав.
- Миний тунхаг
- Хэн ч давтагдашгүй төрдөг.
- Бурхан арай ч дэндүү хатуурхаж дээ.
- Энэхүү бүсгүйн шүлгүүд гайхалтай юм гээч.
-
►
August
(16)
Таныг холбоё.
Амжилт.ком
Амараа.нет
Хором.ком
Хорвоо.ком
Тат.мн
Nice.мн
Caak.мн
Aiax.мн
MBE.мн
Этгээд.нет
Умшихад таатай хөршүүд:
Кула.банжигшилдэг
Дочкана.банжиг
Тагтаа.банжиг
Эрхцас.банжиг
Нини.банжиг
Бито.банжиг
Царбрум.банжиг
Анараа.банжиг
Алтаргана.банжиг
Витамин.банжиг
Morning letter.blogspot
Уйдаа нь үгүй манайхан:
S blog.blog.mn
Мульти хүү.blog.mn
Даваахүү.blog.mn
ДЖ хүү.blog.mn





