
Бороо чамайг ямар их хүснэ вэ
Бодлын тойромд шувууд ганганана
Хагсаж хатсан нуураан тойрон
Хан тэнгэрээс хур дуудах юм
Гомдол дүүрэн тэдний дуу
Голд орон зүрхэнд шургачна
Шарласан зэгс, цайсан шавар
Шар наран тэнгэрийн гэсгээл мэт
Аяа орчлон чи юутай уйтай вэ
Алсаас шувуудын цуваа дөхнө.
This entry was posted
on Friday, November 9, 2007
at 9:23 PM
. You can follow any responses to this entry through the
comments feed
.
